<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Amarjargal Munkhtur

Amarjargal Munkhtur

М.Амаржаргал нь сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшин ажиллаж байгаа инбаунд маркетер, нийтлэлч юм.

Нийтэлсэн: 2018-01-26, унших хугацаа: ~13 минут

Хүмүүсийн худалдан авах зан төлөв өдөр ирэх бүр өөрчлөгдсөөр байна. Хэрхэн үнэнч хэрэглэгчидтэй болох вэ, хэрэглэгчидтэйгээ яаж урт хугацаааны тогтвортой харилцаа үүсгэх вэ гэдэг асуултууд бидний анхаарлыг улам л  илүү татах болсон. Бизнесийн тогтвортой өсөлт хөгжил, ашигт ажиллагааны ч нэгэн чухал үндэс нь мөн.

Манай агентлагийн инбаунд маркетингийн үйлчилгээ харилцагчдынхаа зорилтот хэрэглэгчдэд зориулсан контентуудыг бүтээн вэб сайт, блог, сошиал медиа, и-мэйл, хайлтын систем, онлайн сурталчилгаа зэрэг дижитал сувгуудаар цогц байдлаар хүргэх, анхаарлыг нь татах, хэрэглэгчийн боловсрол олгох, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ цэнийг таниулах улмаар худалдан авалт хийхэд чиглүүлэх төдийгүй урт хугацааны тогтвортой харилцааг бий болгодог.

Дижитал маркетинг цогцоор хийхэд олон төрлийн програм хангамж, суваг, платформуудыг харилцан уялдуулан ажилуулах шаардлагатай болдог. Манай агентлаг програм хангамжийн сонголт, боломж, зардлын хувьд харилцан ялгаатай инбаунд маркетингийн үйлчилгээний 4 төрлийн багцуудыг санал болгодог нь байгууллагууд үйл ажиллагааны цар хүрээ, хэмжээ, салбар, хөгжлийн үе шатуудаараа ялгаатай байдалд нийцүүлэх зорилготой. 

Энэ нийтлэлээрээ үнэгүй эсвэл маш хямд маркетингийн програм хангамжуудад суурилсан GROWTH багцын онцлог, давуу талууд, бид хэрхэн уг багцын үйлчилгээг харилцагчиддаа хүргэдгийг танилцуулъя. 

Энэ багц ямар компанид тохиромжтой вэ? 

GROWTH багц нь гарааны компани, жижиг, дунд бизнест илүү тохиромжтой. Учир нь програм хангамжийн сарын зардал бага ($0-$100) байж чаддаг тул шууд өндөр хөрөнгө оруулалт хийх, зардал гаргах шаардлагагүй.

Ямар ч мэдээллийн систем, програм хангамжийг байгууллагад амжилттай нэвтрүүлэхэд тодорхой цаг хугацаа шаардагддаг тул Growth багц нь бага зардлаар эхний алхмуудыг хийх, сурж хөгжих боломжийг өгдгөөрөө онцлогтой. BASIC багцын хувьд илүү сайн програм хангамжуудад суурилдаг тул сарын зардал $300-$800, PRO багцын хувьд $900-аас дээш байдаг. Эдгээр нь дижитал маркетингт туршлагатай, том бизнесүүдэд илүү тохиромжтой. 

Уг багцын үйлчилгээг авахын тулд танай байгууллага вэб сайттай байх шаардлагатай. Хэрэв вэб хуудасгүй эсвэл шинэчлэхээр төлөвлөж буй болох манай вэб сайт хийх үйлчилгээтэй танилцана уу.

Маркетингийн програм хангамжууд заавал хэрэгтэй юу?

Тийм. Дижитал маркетинг сайн хийе гэвэл дижитал багаж хэрэгслүүдийг хэрэглэх хэрэгтэй. Санхүү, нягтлан бодох бүртгэлээ хиймээр байгаа бол ядахад excel, ер нь бол санхүү бүртгэлийн програм хэрэгтэй шүү дээ.

Манай агентлаг үйл ажиллагаандаа маркетинг, борлуулалтын програм хангамжуудын бизнесийн, мэргэжлийн түвшний хувилбаруудыг ашигладаг тул зардал харьцангуй өндөр буюу сард ойролцоогоор $1,500 байдаг. Бид програмуудын багаж хэрэгсэл, боломжуудыг өдөр тутмынхаа ажилдаа, тайлан төлөвлөгөө, бизнесийн шинжилгээ, шийдвэр гаргалтандаа ашигладаг тул манай бизнесийн өсөлт, хөгжлийн нэгэн гол хөдөлгүүр болдог.

Дижитал контентыг нь уг хөдөлгүүрийг ажиллуулах "түлш" нь гэж зүйрлүүлэн хэлж болох юм. Бид маркетингийн блог, подкаст нэвтрүүлэг, live нэвтрүүлэг, инфографик, видео хичээл, цахим ном, темплэйт, танилцуулга зэргийг байнга бүтээж түгээдэг нь нь эдгээр програм хангамж, платформуудыг бүрэн дүүрэн амжилттай ашиглах, өгөөжийг нь хүртэхэд зайлшгүй чухал хэсэг нь байдаг.

GROWTH үйлчилгээг хүргэх үед олон ялгаатай шийдлүүдийг ашигладаг. Жишээ нь вэб, блог, газардах хуудас, SEO зэргийг WordPress дээр, сошиал автоматжуулалтыг HootSuite, и-мэйл маркетинг MailChimp Free, CRM-ийг HubSpot Free CRM, вэб аналитикаа Google Analytics дээр хийх ба Фэйсбүүк, Твиттер гэх мэт сошиал сувгуудаа эдгээртэйгээ холбож ажиллуулна. Фэйсбүүк, CRM, WordPress, MailChimp зэргийг интеграци хийхэд HubSpot Marketing Free ашиглана.

Энэ багцын давуу, сул талууд юу вэ?

Сул тал гэвэл GROWTH багц нь үнэгүй эсвэл маш хямд хувилбаруудад суурилсан байдаг тул боломжуудыг хувьд тодорхой хязгаарлалттай, мөн олон ялгаатай програмуудыг харилцан интеграци хийж уялдуулан ажиллуулдаг. Ялгаатай шийдлүүдийн хооронд хэзээ ч 100 хувь бүрэн интеграци хийгддэггүй тул зарим ажлыг гараар хийх хэрэг ч гардаг. BASIC, PRO багцуудын үед цогц шийдлүүд ашигладаг тул хэрэглэхэд илүү хялбар, автоматжуулснаар бүтээмж өндөр байдаг.

Давуу талууд:

  • Зардал маш багатайгаар маркетингаа олон сувгаар цогцоор хийх, автоматжуулах боломжтой.
  • Дижитал контент маркетингаар борлуулалтын чанартай сэжмүүдийг бий болгодог.
  • Сэжмүүдэд арчилгаа буюу худалдан авалтад чиглүүлсэн маркетинг хийдэг.
  • Борлуулалтын багт боломжит сэжмүүд гаргаж өгдөг.
  • Цаашид харилцагчидтайгаа урт хугацааны тогтвортой харилцааг үүсгэдэг.

CRM системд хэрэглэгчдийн мэдээллийн сан, өгөгдөл, түүх үүсдэгт гол үнэ цэнэ нь оршдог ч гэж хэлж бас болно. Зөвхөн сошиалаар маркетинг хийж буй үед хэрэглэгчдийн мэдээллийн сан үүсэхгүй.

Танд ямар боломжийг олгодог вэ? 

Бид HubSpot-ын маркетингийн автоматжуулалт болон Mailchimp-тэй интеграцчилан  персона маркетинг, борлуулалтын сэжим үүсгэх, блог маркетинг, и-мэйл маркетинг, сошиал медиа автоматжуулалт, вэб аналитик, дахин чиглүүлэх маркетинг хийдэг. Уг багц нь борлуулалтын сэжим үүсгэхэд илүү төвлөрч ажилладаг бөгөөд хэрэглэгчтэй хувьчилсан харилцаа үүсгэж борлуулалтын шат руу шилжүүлэх, боломжит сэжмүүдийг цуглуулж хэрэглэгчийн мэдээллийн сантай болгодог нь байгууллагад маш олон давуу талыг бий болгодог. 

GROWTH багцын үйлчилгээг хэрхэн хүргэдэг вэ? 

Уг багцын үйлчилгээг бид хэрхэн үзүүлдэг талаар шат дараалалтайгаар тайлбарлая. Инбаунд маркетингийн үйлчилгээ үзүүлэхдээ бид танай бүтээгдэхүүн үйлчилгээг таньж мэдээгүй байгаа боломжит хэрэглэгчийн анхаарлыг татаж, сэжим бологон хувиргадаг, дараа дараагийн контентоор борлуулалтад чиглүүлдэг инбаунд аргачлалд суурилдаг. Инбаунд маркетингийн үйлчилгээ үзүүлэхдээ бид танай бүтээгдэхүүн үйлчилгээг таньж мэдээгүй байгаа боломжит хэрэглэгчийн анхаарлыг татаж, сэжим бологон хувиргадаг, дараа дараагийн контентоор борлуулалтад чиглүүлдэг инбаунд аргачлалд суурилдаг.

Инбаунд маркетингийн аль ч багцыг сошиал медиа, контент маркетингийн багцуудтай  хамт авах шаардлагатай. GROWTH багцыг контентын мөнгөн багцтай авах нь хамгийн түгээмэл. Олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй байгууллагууд олон контент бүхий алтан, платинум багцуудыг сонгодог. 

1. Суурилуулалт, тохиргоо, интеграцчилал

Дээр дурдсаны дагуу GROWTH багцын үйлчилгээгээр хэд хэдэн програм хангамж, платформуудыг суурилуулан, тохируулан, харилцан интеграци хийдэг. Үүнд: 

  • HubSpot Marketing Free ба CRM Free үүсгэх, тохиргоо хийх. Мөрдөх кодыг вэб хуудсанд суурилуулах. Поп-ап үүсгэх. Вэбийн формуудыг CRM талбаруудтай тохируулах. 
  • MailChimp үүсгэх, тохиргоо хийх. HubSpot поп-ап, вэбийн формуудтай холбох, жагсаалтууд үүсгэх.
  • Фэйсбүүкийн мөрдөх кодыг вэбд суурилуулах. HubSpot системийг Фэйсбүүк сурталчилгааны данстай интеграцчилах, талбарууд тохируулах.
  • Google үүсгэх, тохиргоо хийх. Мөрдөх код вэбд суурилуулах. 
  • HootSuite үүсгэх, тохиргоо хийх. Фэйсбүүк, Твиттер, Линкедин зэрэг сошиал сувгуудтай холбох.
  • Бусад.

2. Персона тодорхойлох

Хамгийн эхний алхам нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээний зорилтот хэрэглэгчдийн түгээмэл зан төлөв, шинж чанаруудыг агуулсан хагас зохиомол дүр болох персонаг тодорхойлно. Контент маркетинг үр дүнтэй хийх гол үндэс суурь нь худалдан авагчийн персона тодорхойлох уг персонаг худалдан авалтын замналд нь хөтлөх контент төлөвлөх, бүтээх, хүргэх юм. Та зорилтот хэрэглэгчийнхээ персонаг тодорхойлсон уу? нийтлэлээс илүү дэлгэрэнгүй танилцаарай.

Бид танай байгууллагын маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээний багуудтай хамтран персона тодорхойлох уулзалтыг хийдэг. Үүгээр дараах ажлууд хийгдэнэ:

  • Инбаунд аргачлал, персона, худалдан авалтын замналын аргачлалыг танилцуулах
  • Багийн хэлэлцүүлэг, тархины довтолгоо, асуулга хийх
  • Өмнө хийгдсэн судалгаа шинжилгээний мэдээлэлтэй танилцах
  • Нэгтгэн цэгцлэх, персонагийн түүх гаргах

3. Контентын төлөвлөгөө гаргах

Хэрэглэгчдийн персонагаа тодорхойлсны дараа худалдан авалтын замналын дагуу зөв залах контентын төлөвлөгөөг гаргана. Тэдэнд тулгарч буй асуудлыг ойлгуулан, тэдгээрийг шийдэх арга замыг зааж өгөх замналаар явснаар боломжит хэрэглэгчдийг татах, тэдэнтэй харилцаа үүсгэх боломжтой.

Персонад чиглэсэн контентын төлөвлөгөөг худалдан авалтын замналын дараах шатуудад суурилан гаргадаг: 

  1. Асуудлаа анзаарах шат. Энэ шатны контентууд нь персонад асуудлаа анзаарахад нь эсвэл боломжийг олж харахад нь туслах зорилготой.
  2. Асуудлаа хэрэгсэх, шийдэл хайх шат. Энэ шатны контентууд нь персона өөрийн асуудалдаа шийдэл олж харахад нь туслах зорилготой.
  3. Худалдан авалтын шийдвэр гаргах шат. Энэ шатны контентууд нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээ яагаад уг персонагийн хувьд зөв шийдэл болохыг ойлгуулах, худалдан авалтын шийдвэр гаргахад чиглэдэг.

Ихэнх байгууллагуудын контент бүтээгдэхүүн, үйлчилгээн дээрээ хэт төвлөрсөн байдаг нь боломжит хэрэглэгчид яагаад уг бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй гэсэн уг учир шалтгааныг ойлгуулахдаа учир дутагдалтай байдаг. Бид танай хэрэглэгчдэд асуудлыг нь ойлгуулах, шийдлийг олж харахад нь туслаад дараа нь худалдаж авах шийдвэр гаргахад нь туслах стратегиар контентын төлөвлөлт хийдэг.

Сар бүрийн контентын төлөвлөгөөг танай багт танилцуулан санал аван эцэслэн батлуулснаар контент бүтээх, түгээх буюу үйлчилгээнийхээ гол ажилд ордог. Сард ямар төрлийн хэдэн контент бүтээх нь танай сонгосон контентын багцаас хамаардаг. Багцаас хамааран манай багаас 1-3 маркетер, 1-2 дизайнер томилогдон ажиллана. Маркетеруудаас нэг нь ахлах ба баг хоорондын хамтын ажиллагааг хариуцан ажилладаг. 

4. Контент бүтээх

Контентын төлөвлөгөөг баталсны дараа бид бүтээх ажлаа эхэлдэг. Контентын нооргийн агуулга, дизайн дээр хурдан шуурхай санал, сэтгэгдэл, үнэлгээ авах зорилгоор фэйсбүүкийн групп үүсгэн аль, аль багийн гишүүд орж ажилладаг. Группт нооргуудыг оруулан санал авах, засвар оруулах, эцсийн байдлаар зөвшөөрөл өгөх зэрэг ажлуудыг хийдэг. Тодорхой өдрүүдэд багийн биет уулзалтууд зохион байгуулж хийгдэж буй контент, бүтээгдэхүүний мэдээлэл болон маркетингийн стратеги тактикийн асуудлуудаар зөвлөлдөх, шийдвэр гаргах зэргээр ажилладаг.

Зарим контент шууд сошиалд зориулагдан хийгддэг бол зарим нь вэб хуудасны блог нийтлэлийн форматтай хийгдэнэ. 

5. Блог маркетинг, мэдээллийн булан

Танай вэб хуудсанд блог, зөвлөгөө, мэдлэг хэлбэрийн булангууд үүсгэн зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй, үнэ цэнэтэй мэдээллүүдийг байршуулдаг:

  • Блог нийтлэлүүд
  • Инфографик
  • Видео контентууд
  • Подкаст нэвтрүүлэг
  • Цахим ном, гарын авлага
  • Темплэйт зэргийг байршуулдаг.

Вэб хуудасны агуулга харьцангуй бага өөрчлөгдөж шинэчлэгддэг, хэрэглэгчдийн сонирхлыг бага татах магадлалтай тул ийм төрлийн контентуудыг тогтвортой бүтээх нь вэб хуудсыг байнга шинэлэг, хэрэгтэй мэдээлэлтэй байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хайлтын системээс ирэх хандалтад ч нөлөөлдөг. Вэбийн контентыг ч бид сошиалд давхар шейр хийдэг нь сошиал сувгуудаа хөгжүүлэх, вэбийн хандалтыг өсгөхөд тусалдаг. 

ХОЛБООТОЙ: Яагаад бизнесүүд блог бичих хэрэгтэй вэ?

6. Сошиал медиа маркетинг, зар сурталчилгаа

Бид зорилтот бүлгийн хэрэглэгчийг сонирхолтой, боловсрол өгөх үнэ цэнэтэй контентоор татах замаар сошиал сувгуудыг хөгжүүлдэг. Дижитал контентуудаа түгээхэд сошиал медиа сувгууд гол үүргийг гүйцэтгэнэ. Танай байгууллагын фэйсбүүк хуудсанд контентыг нийтлэн түгээдэг. Твиттер, Линкедин дансуудтай бол HootSuite ашиглан эдгээр сошиал медиа сувгуудаар цагийн хуваарьт оруулан нийтэлдэг.

Контентын түгээлтийг илүү үр өгөөжтэй, оновчтой байлгахын тулд бид зорилтот бүлгүүдийг олж тогтоох төрөл бүрийн аргачлалуудыг ашиглан фэйсбүүкийн чиглүүлсэн сурталчилгаануудыг хариуцан хийдэг. Утасны дугаар, и-мэйл, байршил, видео үзэлт, вэб хандалт, пэйж хуудасны хандалт, гар утасны загвар, ижил төстэй байдал зэргээр бүлгүүд үүсгэнэ.

Төрөл бүрийн харилцан ялгаатай зорилтот бүлгүүдийг чиглүүлсэн зар сурталчилгаа хийснээр маркетингийн контентуудыг оновчтой бүлгүүдэд хүргэдэг. Мөн пост идэвхжүүлэх, пэйж лайк өсгөх, видео үзүүлэх, вэб, апп болон мессенжер хандалт өсгөх, хэрэглэгчийн мэдээлэл авах, бүртгэл өсгөх зэрэг ялгаатай зарууд үүсгэнэ. 

7. Борлуулалтын сэжим үүсгэх

Хийсэн контентоо зөвхөн хэрэглэгчдэд хүргээд хандалт аваад зогсох нь хангалттай биш юм. Тухайн контентоос орж ирсэн хэрэглэгчийн худалдан авалтын замналын дагуу хөтлөн үйлдэлд дуудан тэдэнд сонирхолтой, хэрэгтэй контент санал болгох замаар тэдгээрийг сэжим болгон хувиргах нь чухал.  Өөрөөр хэлбэл ирээдүйд борлуулалт авчирч болох контакт, сэжмийг (англиар lead) үүсгэдэг. 

Бид хэрхэн сэжим үүсгэдэг вэ? 

  • Фэйсбүүкийн сэжмийн сурталчилгааг ашиглан фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг бүртгэдэг 
  • Вэбэд байршсан формоор дамжуулж хэрэглэгчийн мэдээллийг сэжим болгон бүртгэдэг. 
  • Вэбээр зочлогсдод зориулсан поп-ап буюу Lead Flow-г ашигладаг. 

HubSpot нь CRM буюу харилцагчийн менежментийн системд суурилан ажилладаг тул сэжмийн контактын өгөгдлийн сан үүсгэх, удирдах, улмаар борлуулалтад өгөх сэжмийн өгөгдөл мэдээлэл үүсгэх байдлаар ажилладаг.

ХОЛБООТОЙ: Боломжит хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх аргууд

Сошиал медиа, контент маркетингийн үйлчилгээний үед сэжмийн буюу контактын өгөгдлийн сан үүсдэггүй бол инбаунд маркетингийн үйлчилгээний хувьд контактад суурилсан маркетинг хийгддэгээрээ илүү цогц маркетинг хийгддэг.

8. Сэжмийн арчилгаа ба и-мэйл маркетинг

Бид үүссэн сэжмүүдэд арчилгаа хийдэг бөгөөд үүнд и-мэйлийг түлхүү ашигладаг бөгөөд хэрэглэгчтэй илүү урт хугацааны харилцаа үүсгэх боломжийг олгодог нь байгууллагад маш их боломжийг бий болгодог. HubSpot нь үүссэн сэжмүүдийг MailChimp дэх харгалзах жагсаалт руу автоматаар нэмдэг. Тэр даруйд нь болон тодорхой хоногуудын зайтай автомат и-мэйлүүд илгээгдэж байхаар сэжмийн арчилгааг тохируулж өгдөг.

Сэжмийг арчилгааг бид сошиал сурталчилгааг нарийвчлан чиглүүлэх байдлаар бас хийдэг. Сэжмийн арчилгаа, түүнийг хэрхэн хийх вэ? нийтлэлээс дэлгэрэнгүй танилцаарай.

Мөн MailChimp и-мэйл маркетингийн хэрэгслийг ашиглан тодорхой сегментийн контактуудад и-мэйлээр бүтээж буй контентуудыг байнга түгээдэг. Бид мэдээлэл хүлээж авахаар бүртгүүлсэн хүмүүст и-мэйл илгээдгээрээ спамчдаас эрс ялгаатай. Манай харилцагчдын хувьд и-мэйлийн нээлт 15-аас 25 хувь байж чаддаг нь үүнтэй холбоотой.

ХОЛБООТОЙ: И-мэйл маркетинг хийх 5 шалтгаан

9. Гарах үр дүн

Инбаунд маркетингийн Growth багцын үйлчилгээг авснаар манай харилцагчдад дараах үр дүн, ахиж дэвшлүүд бий болдог:

  • Сошиал медиа сувгаар хийх контент маркетинг тодорхой стратеги төлөвлөгөөтэйгээр тогтвортой хийгдэх ба вэб, и-мэйл, блог гэх мэт бусад дижитал сувгуудтай цогц уялдаатай ажилладаг.
  • Вэб, блог, и-мэйл, CRM гэх мэт маркетеруудад өмнө нь ашиглахад хүндрэлтэй эсвэл байгаагүй боломжуудыг өдөр тутмынхаа ажилд түргэн шуурхай ашиглах боломжтой болдог. Гуравдагч этгээдийн маркетингийн сувагт найдах шаардлагыг багасгадаг.
  • Бид өөрсдийн мэдлэг, туршлага, нөү-хауг харамгүй хуваалцахыг эрмэлздэг. Ялангуяа маркетингийн төрөл бүрийн шийдлүүдийг практикт хэрэглэх, цогцоор удирдан ажиллах чадвар нэмэгдэнэ. 
  • Нарийвчилсан зорилтот бүлгүүдийг олон хэлбэрээр үүсгэснээр онлайн сурталчилгааны үр өгөөжийг өсгөдөг. 
  • Маркетингийн үр өгөөжийг хэмжих, шинжлэх, дүгнэх боломжууд нэмэгддэг.
  • Хамгийн гол нь хэрэглэгчдийн өгөгдлийн сан, контакт мэдээлэл, зан төлөв ба үйлдлийн өгөгдлүүдтэй болсноор дунд, урт хугацаандаа хэрэглэгчиддээ байнга хүрсэн маркетинг хийх, борлуулалтаа тогтвортой өсгөх боломжуудыг бий болгодог.
  • Инбаундын багцыг CRM нэвтрүүлэх үйлчилгээтэй хослуулан авах нь үр өгөөжийг улам өсгөдөг. Учир нь энэ тохиолдолд бид маркетингийнхаа үр өгөөжийг бодит борлуулалтын үр дүнгээр хэмжих, дүгнэх боломжтой байдаг. Доорх кэйс судалгаанаас дэлгэрэнгүй танилцана уу.

КЭЙС: NCD GROUP инбаунд маркетинг, борлуулалтын автоматжуулалтыг амжилттай нэвтрүүллээ

Та манай маркетингийн багцуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн санал авахыг хүсвэл манай инбаунд маркетингийн үйлчилгээний хуудсаар зочилно уу.

New Call-to-action

 

Сэдэв: Дижитал маркетинг, Инбаунд маркетинг, И-мэйл маркетинг, Блог, Вэб маркетинг, Персона, Контент маркетинг, Сошиал медиа маркетинг, Фэйсбүүк маркетинг, Маркетингийн автоматжуулалт, Үйлчилгээ, Inbound

Цахим ном


Click me

Мессенжерээр татах бол:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд