Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2017-01-01, унших хугацаа: ~10 минут

Менежмент, хууль, санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөц, маркетинг, мэдээллийн технологи гээд бүх төрлийн зөвлөх компаниудад хэрэг болох маркетинг, борлуулалтын зөвлөмж бичлээ. Манай агентлагийн бизнес ч энэ төрөлд хамаарах тул өөрийн алдаа, онооноос бас тусгахыг хичээлээ.

Зөвлөх компаниуд мэдээж хоорондоо ялгаатай ч түгээмэл хэд хэдэн шинж чанарууд бий. 

  • Нарийн мэргэшлийн экспертиз ур чадварт суурилсан. Гэхдээ цөөн, бүр нэг, хоёрхон хүнээс хэт хамаарсан байх нь элбэг
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ тийм энгийн, хялбар, ойлгомжтой биш тул таниулахад төвөгтэй, үнийн дүн харьцангуй өндөр, борлуулалт хийхэд цаг, хүн хүч их ордог, ажлын үр дүнг хэмжихэд ээдрээтэй, дахин худалдан авалт хийх магадлалтай
  • Сургалт, илтгэл, ном, сэтгүүл, гарын авлага гэх мэт хоёрдогч орлогын сувгуудтай байх нь элбэг
  • Шууд маркетинг, танилын хүрээ, аман маркетинг, хурал, конференц, сэтгүүл гэх мэт уламжлалт аргуудыг түгээмэл хэрэглэдэг
  • Сошиал медиа (Facebook, Linkedin, Youtube, Twitter) ашиглаж эхлэж байгаа. Вэб хуудастай хэдий ч агуулга нь байнга шинэчлэгддэггүй тул хандалт багатай, энэ сувгаар борлуулалт хийх нь ховор
  • Контент хийх хэрэгтэй гэдгийг ойлгодог. Хийх гэж үзсэн, гэхдээ орхисон
  • CRM ашигладаг нь тун цөөн, ихэвчлэн excel дээр контактуудаа бүртгэдэг
  • И-мэйлийг борлуулалтанд ашигладаг ч маркетингт бараг үгүй.

Танай байгууллагад дээрх шинж чанаруудаас ихэнх нь байгаа бол дараахь зөвлөмжүүд хэрэгтэй байж чадна.

Сэтгэлгээний манлайллаа хөгжүүлэх

Зөвлөхүүд өөрсдийн чиглэлээр нарийн мэргэшсэн экспертүүд байдаг. Ийм ч учраас та бүхэн уг салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хөгжил дэвшлийг авчрахад манлайлдаг. Өөрөөр хэлбэл сэтгэлгээний манлайлагчид (thought leader) байдаг. Мэдлэг, чадвараа байнга хөгжүүлэх, цаг үетэй хөлөө нийлүүлэх, магадгүй урд нь алхах маш чухал. Өөр нэг яг адилхан чухал зүйл бол үүнийгээ бусадтай хуваалцах юм. Зөвлөгөө бичээд байхаар хүмүүс сургалтанд суухгүй, үйлчилгээ авахгүй юм биш үү гэж хүмүүс асуудаг. Харин ч суудаг, авдаг. 21-р зуунд мэдлэгээ хамгаалах бус хуваалцаж маркетинг хийдэг болсныг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэглэгчид сэтгэлгээний манлайлагчдыг хэлсэн үгийг сонсдог, бичсэнийг уншдаг, илтгэл, сургалтанд нь суудаг, үйлчилгээг нь авдаг.

Мэдлэгээ хэрхэн хуваалцаж сэтгэлгээний манлайлаа хөгжүүлж, таниулж болох вэ?

  • Мэргэжлийн блог. Энэ нийтлэл жишээ нь манай хөтөлдөг маркетингийн блог. Зөвлөхүүд нийтлэл бичихгүй бол хэн бичих вэ? Нийтлэлээ өөрийн вэб хуудсандаа блог, мэдлэг, зөвлөгөө гэх мэт булан үүсгэн байршуулж болно. Би нийтлэлүүдээ Linkedin, Medium дээр давхар тавьдаг. 

ХОЛБООТОЙ: Яагаад бизнесүүд блог бичих хэрэгтэй вэ?

  • Сошиал медиа хуудсууд хөтлөх. Facebook хуудас, Twitter, Linkedin хөтөлж болно. Блог нийтлэлүүдээ эдгээр сувгуудаар түгээх хэрэгтэй. 
  • Подкаст. Бид жишээ нь Бизнес Радио 98.9-тэй хамтраад BZP Time гээд маркетингийн подкаст ажиллуулдаг.
  • Групп. Фэйсбүүк дээр мэргэжлийн чиглэлийн олон группууд байдаг. Органикаар буюу мөнгөгүйгээр зөв хүмүүстээ мэдээлэл хүргэж болдог маш сайн суваг мөн. Бид жишээ нь сошиал медиа маркетингийн групп ажиллуулдаг. Групп үүсгээд хаячих бус, хэрэгтэй постууд хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. 

Зорилготойгоор контент бүтээх

21-р зуун бол нэн их мэдээллийн эрин үе. Хайвал олдохгүй мэдээлэл гэж ховор. Гол нь хүнд хэрэгтэй юу гэдэг нь чухал. Хүнд, гэхдээ зүгээр дурын хүнд биш зорилтот хэрэглэгчиддээ хэрэгтэй контент бүтээх бас түгээх хэрэгтэй. Зөвлөх компаниудын хувьд хэдэн арван хуудастай маркетингийн төлөвлөгөөнөөс илүүтэйгээр маш энгийн контентын стратеги төлөвлөгөө үр дүнтэй байж чадна. Хэрхэн гэдэг талаар бид олон нийтлэлдээ бичиж байсан.

ХОЛБООТОЙ: Та зорилтот хэрэглэгчдийнхээ ПЕРСОНА-г тодорхойлсон уу?

ХОЛБООТОЙ: Контент маркетинг амжилттай хийх 5 алхам

Эдгээр контентуудаар зорилтот хэрэглэгчийн татна. Жишээ нь танай компани жижиг, дунд бизнесүүдэд татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байлаа гэж бодъё. "Жижиг, дунд бизнесүүд мэдэх хэрэгтэй татварын хуулинд гарсан 5 өөрчлөлт" гээд нийтлэлийг уншиж байгаа хүмүүс танай зорилтот хэрэглэгч байх магадлал тун өндөр.

 

Контент санал болгох

Зорилтот хэрэглэгчдээ хэрэгтэй цахим ном, гарын авлага, судалгааны тайлан, темплэйт гэх мэт үнэ цэнэтэй контентууд бүтээх, түгээх хэрэгтэй. Санал болгох контентоо (content offer) үнэгүй өгөхдөө харин контакт мэдээллийг аваарай. Ингэснээр ирээдүйд танайхаас худалдан авалт хийх мэдэх сэжимтэй болдог. Жишээ нь CRM анхлан нэвтрүүлж буй хүмүүст зориулсан цахим номыг татаж авсан хүмүүс манай CRM нэвтрүүлэх үйлчилгээг авах магадлалтай. 

 

Сэжим бүртгэх

Сэжим үүсгэх өөр нэгэн энгийн арга бол мэдээлэл авах хүсэлтэй сэжмүүдийн и-мэйл бүртгэх юм. Энэ нийтлэлийн доод хэсэг рүү очиход мэдээлэл авахаар бүртгүүлээрэй гэсэн ногоон цонх гарч ирнэ. Манай агентлагт өдөр бүр 20-30 шинэ сэжим үүгээр орж ирдэг. Энийг хийхэд маш хялбар бөгөөд үнэгүй. HubSpot Marketing Free хэмээх үнэгүй програмыг ашиглаад хийж болно. Вэб хуудастайгаа интеграцчилал хийснээр сэжмүүд бүртгэнэ гэсэн үг. WordPress ашигладаг бол бэлэн plug-in бий.

Pop-up, slide-in цонхоор сэжим авахаас гадна вэб дээр байрлуулсан формуудаас сэжим үүсгэж болдог. 

ХОЛБООТОЙ: Боломжит хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх аргууд

Харин хаана бүртгэх вэ? И-мэйлээр аваад excel рүү оруулах уу? Хамгийн энгийн, хэрэглэхэд хялбар, бас дээр нь үнэгүй шийдэл бол HubSpot Free CRM юм. Дээр үүсгэсэн сэжмүүд маань CRM дотор автоматаар бүртгэгдэнэ гэсэн үг.

ХОЛБООТОЙ: Хэрхэн үнэгүй CRM-тай болох вэ?

 

Сэжмийн арчилгаа хийх

Цахим ном, темплэйт татсан бас и-мэйлээ бүртгүүлсэн нь худалдан авалт хийхэд бэлэн гэсэн үг огт биш. Дараа дараагийн контентуудыг сэжмүүддээ хүргэснээр худалдан авалтын замналд нь хөтөлдөг. Үүнийг сэжмийн арчилгаа (lead nurturing) гэдэг. Сэжмийн арчилгааны талаар манай маркетер Уянгын бичсэн Сэжмийн арчилгаа, түүнийг хэрхэн хийх вэ? нийтлэлийг уншаарай. Сэжмийн арчилгаанд дараахь энгийн аргуудыг хэрэглэж болно. 

Дахин чиглүүлэх сурталчилгаа. Танай вэб хуудсаар хандалт хийсэн, контент үзсэн хэрэглэгчдийг эргэн олж дахин чиглүүлэн дараа, дараагийн контентыг хүргэх сурталчилгаа хийнэ гэсэн үг. Хамгийн энгийн арга гэвэл Фэйсбүүк дээр вэб хандалтаар зорилтот бүлгүүд үүсгээд дахин чиглүүлсэн сурталчилгаа хийгээд үзээрэй. CRM дээрх и-мэйл хаяг, утасны дугаараар бас болно. Фэйсбүүк видео үзэлт, хуудсанд хандалтаар бас бүлгүүд үүсгэж болно.

ХОЛБООТОЙ: Фэйсбүүкийн видео үзэгчдийг хэрхэн дахин чиглүүлэх вэ?

Дотоод холбоосууд, баннер, товчууд. Энэ нийтлэл дээр жишээ нь бид холбоотой нийтлэлүүд, баннерууд зэргийг байрлуулсан байгаа нь дараа, дараагийн контент үзэхэд хөтөлдөг.

Сэжмийн арчилгаанд и-мэйл тун тохиромжтой. CRM-ын зөвлөмжийн цахим ном татсан сэжмүүдэд бид хэрхэн арчилгаа хийж буй жишээг авч үзье. 

  1. Боломжит хэрэглэгч цахим номыг татсанаар сэжим болж хувирна. Цахим номтой танилцах 3 хоногийн хугацаа өгнө.
  2. Хэрхэн Hubspot CRM Free үүсгэн борлуулалтад ашиглах вэ? нийтлэлтай танилцахыг санал болгосон и-мэйл илгээнэ. Хэрэв сэжим маань цахим номтой танилцсан бол CRM системийн ач холбогдолуудыг эхний байдлаар ойлгочихсон мөн HubSpot CRM системийн талаар анхан шатны мэдээлэл авчихсан байгаа. Энэ нийтлэл харин хэрхэн CRM системтэй болох вэ гэсэн асуултанд нь хариу болох тул шийдэл зааж өгсөн контент болно. Нийтлэлтэй танилцах 3 хоногийг өгнө.
  3. CRM нэвтрүүлэх үйлчилгээтэй танилцахыг санал болгоно. Аливаа програм хангамжийн адилаар CRM системийг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ, сургалт авах үр дүнтэй тул сэжим маань үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл авах хүсэлт гаргаж болно. Арчлагдсан сэжим илүү чанартай, амжилттай борлуулалт магадлал өндөртэй байна. Учир нь тэрээр манай бүтээгдэхүүн, үйлчилгээ байгуулагынх нь ямар асуудлуудуудыг хэрхэн шийдэж буй талаар нэлээд ойлголт, мэдээлэл авчихсан, үр дүнтэй байж болох юм гэсэн итгэл үнэмшилтэй болчихсон байна.

Сэжмийн арчилгаа хийх

Дээрх арчилгааг бид зөвхөн и-мэйлээр хийдэггүй, дараагийн үйлдэлд дуусан холбоос, баннеруудыг зохих газруудад нь тавьж залж хөтөлдөг, мөн Фэйсбүүкийн дахин чиглүүлэх сурталчилгааг арчилгаагаа идэвхжүүлдэг.

И-мэйл маркетинг хийх

Хүмүүс и-мэйл нээдэг үү, уншдаг уу? Зөв хийвэл и-мэйл маркетинг маш үр дүнтэй байж чаддаг. Массаар нь илгээдэг и-мэйл спам бус харин и-мэйл хаягаа өөрийн хүслээр өгсөн хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл, контентыг хүргэх и-мэйлийн тухай энд бид ярьж байгаа юм. Зөвлөх компаний үйлчилгээ авах хэрэглэгчид и-мэйл хэрэглэдэг байх магадлал тун өндөр. Хамгийн гол нь зөв хүнд зөв и-мэйлийг зөв үед илгээх нь чухал. Бүтээгдэхүүн, үйлчилгээний зар сурталчилгаа бус хэрэглэгчдэд хэрэгтэй, үнэ цэнэтэй контентыг и-мэйлээр түгээх илүү үр дүнтэй. Өнгөрсөн сард манай агентлагийн илгээсэн и-мэйлийн нээлтийн хувь 15% байсан ба вэб хуудсанд 2,000 хандалт и-мэйлээс ирсэн. 

И-мэйл маркетингийн хямд бөгөөд маш сайн програм бол яах ч аргагүй MailChimp мөн. 2,000 контакт хүртэл үнэ төлбөргүй. Дээр дурдсан жишээн дэх и-мэйлийн автомат урсгалуудыг бид HubSpot Marketing Pro програм дээр хийсэн. Төстэй хэлбэрээр  MailChimp дээр хийх боломж бас бий.

ХОЛБООТОЙ: Маркетингийн үнэгүй атлаа сайн 10 програм

MailChimp руу харин хэрхэн контактуудаа оруулах вэ? HubSpot Marketing Free програмыг MailChimp-тэй интеграци хийж болдог. Ингэснээр вэбээс үүсч буй сэжмүүд автоматаар MailChimp-д орно. Тэнд харин тун загварлаг дизайнтай и-мэйлүүдийг бүтээж, илгээж болно.

 

Газардах хуудас буюу Landing Page үүсгэх

Газардах хуудас бол танай дижитал борлуулагч гэж ойлгож болно. Газардах хуудсаар цахим ном, темплэйт гэх мэт контентыг санал болгож сэжим үүсгэх төдийгүй борлуулалтын боломжуудыг үүсгэж болдог. Жишээ нь: цахим ном, гарын авлага, презентаци, танай бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга татах, үйлчилгээний үнийн санал авах, сургалтанд бүртгүүлэх, дараагийн сургалтын мэдээлэл авахаар бүртгүүлэх, гэх мэт газардах хуудсуудыг үүсгээрэй. CRM анхлан нэвтрүүлэгчид зориулсан цахим ном татах газардах хуудастай жишээ болгон танилцаарай. 

 

Борлуулалт, харилцагчийн үйлчилгээний CRM програм хэрэглэх

Excel дээр контактаа бүртгэхийн оронд CRM хэрэглэгчтэй харилцах менежментийн програм хэрэглэснээр дараахь боломжуудыг ашиглах болдог:

  • Борлуулалтын сэжмүүд, боломжууд, хэлцлүүд, харилцагчдын мэдээлэл, түүхтэй болно. Хэнд хэзээ юу зарлаа гээд excel файлаа ухаж төнхөж суухын оронд тухайн контактын профиль руу орж бүх дэлгэрэнгүй мэдээлэл, өмнө үүссэн харилцааны түүхүүдийг цэгцтэй харах нь маш том давуу талыг өгдөг.
  • Борлуулалтын хэлцлүүдээ онлайнаар удирдах. Хэлцэл мэдээлэл, үнийн дүн, явц, хийгдсэн дуудлага, уулзалт, үүрэг даалгавар, илгээсэн и-мэйлүүд зэргийг удирдах нь хэлцлүүдийн амжилттай бөгөөд хурдан хаахад тусална.
  • Борлуулалтын гүйцэтгэлийг удирдах. Тухайн сарын борлуулалтын төлвийг бүтээгдэхүүн, үйлчилгээний категори бүрээр урьдчилан харах, гүйцэтгэлээ шахаж ажиллахад CRM систем хэрэглэгддэг.
  • Багаар ажиллах. Хэрэв олон хүнтэй баг борлуулалтанд ажилладаг бол ирсэн сэжмүүдийг борлуулалтын ажилтнуудад хуваарилах, mention хийх, үүрэг даалгавар өгөх, мэдээлэл авах зэрэг багийн ажиллагааны урсгалыг оруулаарай.

ХОЛБООТОЙ: Хэрхэн Hubspot CRM Free үүсгэн борлуулалтад ашиглах вэ?

 

Хэрхэн сурах, нэвтрүүлэх вэ?

Дээр дурдсан програм хангамжуудыг хэрхэн нэвтрүүлэх вэ, хэрхэн суралцах вэ? Зөвлөхүүд эдгээр шийдлүүдийг ажилдаа хэрэглэж сурах боломжтой. Дараахь үнэгүй онлайн хичээлүүдээс суралцаарай.

Монгол хэлээр онлайнаар хичээл үзэх бол OrgilSEO-ийн хичээлүүдийг үзээрэй. Програмуудыг хэрхэн суулгадаг, холбож ажиллуулдаг талаар заадаг байгаа. Танхимын сургалтанд хамрагдах бол би 2018 оны 10-р сарын 4-нээс HubSpot CRM-ийн сургалт зохион байгуулж эхэлж байгаа. Хэрэглэгчтэйгээ үүсгэх бүхий л харилцаагаа удирдах үнэгүй програм хангамжийг ашиглахад суралцана гэдгээрээ давуу талтай.

New call-to-action

Сэдэв: Инбаунд маркетинг, Маркетинг, CRM, Контент маркетинг, Вэб маркетинг, Маркетингийн автоматжуулалт, Бизнесийн блог, Зөвлөх, Борлуулалт, Инбаунд борлуулалт, Sales

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд