<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Badmaa Ganzorigt

Badmaa Ganzorigt

БНСУ-д "Бизнес удирдлага"-н баклавр зэрэгтэй. Дижитал маркетер, нийтлэлч. "Gmobile" болон "Spot" агентлагт маркетераар ажиллаж байсан туршлагатай. Одоогоор "Инбаунд маркетингаар" мэргэшин ажиллаж буй маркетер.

Нийтэлсэн: 2020-06-04, унших хугацаа: ~5 минут

Ойролцоогоор шинэ бүтээгдэхүүн танилцуулж буй бизнес-н 80% нь амжилтгүй болдог гэсэн статистик үзүүлэлт байдаг. Маш зочирдом судалгаа байгаа биз? Зах зээлд шинэ бараа бүтээгдэхүүн таниулах, байр сууриа олох, үнэнч хэрэглэгчдийг бий болгох нь амаргүй ажил гэдгийг бид мэднэ. Өрсөлдөгчгүй бизнес гэж хаана ч байхгүй. Гэхдээ оруулж ирж буй бүтээгдэхүүний судалгааг сайн хийж, борлуулах цэг, зорилтот хэрэглэгчдээ зөв тодорхойлж чадвал тийм ч хэцүү зүйл биш юм. Хэрэглэгчдэд маш олон төрлийн хэрэгцээ байдаг бөгөөд хүсэж байгаа зүйлийг нь ойлгож, тэдний хэрэгцээнд нийцүүлэн өөрсдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, хэрэглэгчдэд таалагдах гол агуулга, мессежээ бүрэн ойлгуулж, тэдний сонирхлыг татсан сурталчилгааг бүтээх нь таниас маш их крейтив байдлыг шаардана. Ингээд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд тус болох дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

Холбоотой нийтлэл: 2020 оны сошиал медиа маркетинг тренд 

1. Маркетингийн стратеги, тактикаа тодорхойл.

маркетинг стратеги

Энэ үе шат хамгийн чухал! Таны бизнес тогтвортой үйл ажиллагаагаа явуулах, цаашлаад компаниа өргөжүүлэхийн тулд сайн маркетингийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болдог. Маркетингийн төлөвлөгөөнд  “таны зорилтот худалдан авагч хэн бэ? Тэдэнд хэрхэн хүрэх вэ? Үнэнч хэрэглэгчийг хэрхэн бий болгох вэ? зэрэг олон асуудлууд багтдаг. Сайн маркетингийн төлөвлөгөө нь таны бизнесийг амжилтад хүргэж, хязгааргүй хэрэглэгчид рүү хөтлөх гүүр тань болж өгөх учиртай юм. Юуны өмнө маркетингийн сувгаа сонго! Өөрийн бизнест тохирсон маркетингийн сувгийг сонгох нь хамгийн оновчтой шийдэл юм. Маркетингийн суваг бүхэн өөр өөрийн гэсэн онцлог, давуу талтай. Дэлхий даяар бараг бүх хүн ухаалаг утас, таблет ашигладаг болсон энэ цаг үед дижитал маркетинг нь бизнесээ хөгжүүлэх номер нэг сонголт болсон гэхэд буруудахгүй биз ээ. Өртөг өндөртэй уламжлалт маркетингаас татгалзаж зардал багатай, үр өгөөжөө хэмжиж болохуйц дижитал маркетинг хүмүүс нэгэнтээ ойлгож эхэлсэн өнөө үед таны шинэ бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй, хямд хэрэгсэл болоод байна. Хэрвээ та дижитал маркетингийн сувгийг ашиглан бүтээгдэхүүнээ таниулах зорилготой байгаа бол дараах 4 алхмыг хэрэгжүүлээрэй. Үүнд:

  • Вэбсайт:
    Вэбсайт бол хамгийн эмх цэгцтэй суваг! Мөн танай компанийн үнэ цэнэ, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, борлуулалтыг идэвхжүүлэх хамгийн үр өгөөжтэй маркетингийн хэрэгслүүдийн нэг юм. Вэбсайтаа маркетингийн гол зэвсэг болгон ашиглах нь шинэ худалдан авагчийг бий болгох, худалдан авалтыг идэвхжүүлж хөтлөх, цаашлаад үнэнч хэрэглэгчийг бий болгоход тань туслана. Мөн вэбсайт нь хайлтын систем оновчлол хийгддэг тул хэрэгцээ шаардлага нь үүссэн хэрэглэгчдийг татах боломжтой юм. 
  • Сошиал медиа сувгууд:
    Сошиал медиа бол өнөө цагт хамгийн их хүчээ авч буй суваг гэхэд хилстэхгүй биз ээ. Facebook, Twitter, Instagram, LinkedIn, Youtube, Snapchat, TikTok гэх мэт сошиал сувгуудаас таны бизнест тохирсон сувгийг сонгох хэрэгтэй. Жишээ нь Facebook бол бүх насныхан хэрэглэдэг байхад Instagram, Snapchat, Tiktok бол харьцангуй залуу хэрэглэгчидтэй байдаг. LinkedIn-н хувьд хамгийн том мэргэжлийн платформ гэж ойлгож болно. Twitter-н хувьд өдөрт маш олон давтамжтайгаар мэдээллээ оруулж байх хэрэгтэй. Учир нь өдөрт л хэдэн зуун сая жиргэгчид жиргэдэг болохоор таниас байнга идэвхтэй байхыг шаарддаг. Гэхдээ энэхүү сувагт маш олон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг мартаж болохгүй. Иймээс агуулга сайн, бүтээлч контентыг бэлтгэхээс гадна сурталчилгаагаа зорилтот хэрэглэгчид рүүгээ зөв оновчлол хийн чиглүүлэх маш чухал шүү. 
    Холбоотой нийтлэл: Дижитал маркетингт ямар үзүүлэлтийг хэмжих хэрэгтэй вэ?
  • CRM буюу хэрэглэгчийн мэдээллийн платформ:
    Энэхүү программ өнөөдөр маркетинг, борлуулалт үйлчилгээний цогц платформ болж хөгжсөн юм. Танай байгууллагын шинэ хэрэглэгчийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийг тогтоон барих, тогтмол харилцаа холбоо үүсгэх гээд олон давуу талуудыг маркетингийн автоматжуулсан хэрэгсэл болох Customer Relationship Management буюу /CRM/ гүйцэтгэдэг. Та CRM-тай болсноор  хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх, утас, имэйл болон хэрэглэгчийн бусад мэдээллийн сан бүрдүүлэх, удирдах боломжтой. Иймээс танай маркетинг мэдээллээр дамжин орж ирсэн хэрэглэгчид шинэ хэрэглэгч үү? эсвэл давтан худалдан авалт хийж буй хэрэглэгч үү? гэдгийг ялгах таних боломж нээгдэх юм. Мөн маркетинг, борлуулалт, үйлчилгээ, дизайны сэдвээр блог, цахим ном, темплэйт, онлайн сургалтуудыг үнэ төлбөргүй үзэж хөгжих боломжтой. 
    Холбоотой нийтлэл: Яагаад Hubspot CRM ашиглах хэрэгтэй вэ? 
  • Чатбот буюу Фэйсбүүк мессенжерийн платформ:
    Чатботын хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг та анзаарсан байх. Хүнтэй харьцах ухаалаг Чатбот таны цагийг хэмнэж таны өмнөөс хэрэглэгчийн асуултанд хариулж, захиалга хийж, хэрэглэгчийг тань арчилах гээд олон давуу талтай. Хэрвээ та шинэ бүтээгдэхүүн зах зээлд таниулахаар төлөвлөж байгаа бол CHATBOT-г хэрхэвч орхигдуулж болохгүй. 
    Чатботын давуу тал:
    Facebook-тэй бүрэн нийцэж ажилладгаас гадна, түлхүүр үгээр таньж хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллийг өгдөг. Мөн харилцааны урсгалыг зөв чиглүүлдгээс гадна, хэрэглэгчийн өгөгдлийг авдаг. Хэрвээ хэрэглэгч дахин орж ирсэн тохиолдолд танин өмнө нь асуусан асуултаа асуухгүйгээр хариултыг нь бататгадаг. Мөн танай ямар бүтээгдэхүүнийг илүү сонирхож байгааг тэмдэглэх, бусад программ хангамжуудтай интеграц хийдэг гээд олон давуу талууд таны бизнесийн амжилтын нэг хэсэг болох юм.

    Холбоотой нийтлэл: Manychat дээр хэрхэн чатбот хийх вэ?

2. Өрсөлдөгчөө судал!

өрсөлдөгчөө судал

Таны эхлүүлэх гэж буй бүтээгдэхүүнтэй ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог бизнесүүдийн жагсаалтыг гарга. Зах зээлийн судалгаа хийж, өрсөлдөгчдөө хэн болохыг шийдсэний дараа тэдний ашигладаг вэбсайт болон сошиал сувгуудыг судлах нь дараагийн таны хийх алхам юм шүү.

3. Persona буюу зорилтот хэрэглэгчээ зөв тодорхойл:

хэрэглэгчээ зөв тодорхойл

Зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай эхлүүлэхийн тулд зөвхөн танаас худалдаж авах магадлалтай хэрэглэгчид дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй. Эдгээр хүмүүс одоогоор таны оруулж ирж буй шинэ бүтээгдэхүүнтэй ижил төстэй өөр нэг бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа нь гарцаагүй. Гэхдээ яагаад танай бүтээгдэхүүнийг тэд сонгон худалдан авах ёстой гэж? Та хэрэглэгчдэд ямар үнэ цэнэ өгөх вэ? гэх зэрэг асуултын хариултыг ч мөн олсон байх учиртай юм. Мөн та PERSONA-гаа тодорхойлохын тулд аль болох нарийвчлан гаргахыг хичээгээрэй!
Үүнд дараах байдлаар гаргаж болно:

  • Нас
  • Хүйс
  • Байршил
  • Эрхэлж буй ажил
  • Орлого
  • Хобби
  • Гэр бүлийн байдал
  • Тэдний зочилдог вэбсайтууд
  • Тэдний ашигладаг сошиал медиа сувгууд гэх зэргээр судалгаа хийх боломжтой юм.

4. Үнийн бодлого дээрээ анхаар!

үнийн бодлого дээр анхаар

Таны шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн зах зээлд хэр үнэтэй борлуулагдах эсэх, мөн таны өрсөлдөгч ямар үнийн бодлого баримталдгийг сайтар судлах хэрэгтэй. Үнэ тогтооход нөлөөлдөг олон тодорхой хүчин зүйлс байдаг.

Үүнд:

  • Үнэ цэнэ ба үнийн харилцаа
  • Өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох арга
  • Зардалд үндэслэн үнэ тогтоох арга
  • Худалдан авагч
  • Компанийн зорилго
  • Шинэчлэл гэх мэтээр тодорхойлж болно.

Зах зээл дээр үнийн ялгаатай хоногшил байдаг. Үүнд:

  • Хамгийн өндөр
  • Алтан дундаж
  • Онцгой хэрэглээний
  • Дундаж
  • Хямд гэх зэрэг хоногшсон үнийн бодлого байдаг тул таны бүтээгдэхүүн эдгээрийн аль бодлогыг цаашдаа баримтлан явах талаар судлах хэрэгтэй.

5. Өөрийн багийг бүрдүүл!

өөрийн багаа бүрдүүл

Зах зээлд шинэ бүтээгдэхүүнийг гаргахад баг хамт олон маш чухал! Өөрийн багийг бүрдүүлж, багаа дасгалжуул! Бүтээгдэхүүний талаар мэдэх ёстой бүх зүйлийг багтаа зааж сургах, шаардлагатай бол хамрагдаж болох сургалт семинарт суулгах нь зүйтэй юм шүү.

New Call-to-action

 

Сэдэв: B2B, Management, CRM, HubSpot, BSC, ROI, Бизнесийн блог, Twitter, Linkedin, Гарааны бизнес, Sales, Inbound, Facebook, ManyChat

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд