<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=525771227631971&amp;ev=PageView&amp;noscript=1">

Энэ асуултыг олон хүн тавьдаг. Бас сошиал сургалтаас ямар ялгаатай вэ гэж асуух нь олонтоо. Энэ асуултуудад хариулт болгон энэхүү нийтлэлийг бичлээ.

Яагаад бид контент маркетинг хийх хэрэгтэй, хэрхэн үр дүнтэй хийх вэ?

21-р зууны хэрэглэгчид худалдан авалтын хийхээс өмнө 10 гаруй сувгаар мэдээлэл авч судалгаа хийдэг болсныг Google компани онцолж Zero Moment of Truth (ZMOT) буюу үнэний тэг дэх мөч хэмээх ойлголтыг тодорхойлсон байдаг. Тэд дэлгүүрт очихоосоо өмнө худалдан авалтын шийдвэрийнхээ 60 хувийг хийчихсэн байдаг гэсэн судалгаа бий. Иймд хэрэглэгчийн боловсролын контентуудыг бүтээн хэрэглэгчдэд хүргэх нь орчин үед хамгийн үр дүнтэй маркетингийн аргачлал нэгэнт болжээ.

Хаа саагүй төрөл бүрийн контент элбэг болсон энэ цэг үед хэрхэн үр дүнтэй контент маркетинг хийх вэ? Зорилтот хэрэглэгчийн персона ба худалдан авалтын замналын аргачлалыг хэрэглэснээр зорилтот бүлэгт хүрсэн, хэрэгтэй, сонирхолтой контентуудыг хэрхэн тодорхойлж, бүтээж, түгээж болох тухай бид заадаг. Хэрэглэгчид танай тухай анзаарах төдийгүй танай бүтээгдэхүүн, үйлчилгээ яагаад тэдний хувьд ажил, амьдралд нь хэрэгтэй, асуудлын зөв шийдэл болохыг ойлгосноор худалдан авалтанд хөтөлдөг. 

Вэб маркетинг хэрхэн үр дүнтэй хийх вэ?

Дижитал маркетингийн цөм нь вэб хуудас мөн. Сошиал медиа хэрэгчлэгчдэд контентыг маш хурдтай хүргэж харилцаа үүсгэхэд гайхалтай бол вэб хуудсан дээр л танай тухай хамгийн эмх цэгцтэй, бүрэн дүүрэн мэдээлэл байдаг. Танай бүтээгдэхүүн брэндийн тухай анзаарахад сошиал маш үр дүнтэй бол худалдан авалтын шийдвэр рүү дөхөх тусам вэб хуудасны хэрэг гардаг. Харамсалтай нь ихэнх компаний вэб хуудас өөрчлөлт шинэчлэлгүй хуучирсан, сонирхолгүй тул хандалт багатай байдаг. 

Бид сургалтаараа вэб дизайны чиг хандлагууд, хэрхэн хэрэглэгч төвтэй вэбтэй болох, вэбээ чөлөөтэй уян хатан удирдах, ухаалаг болгох арга техникүүдийг талаар заадаг. Бид хэдий B2B буюу байгууллагад чиглэсэн үйлчилгээтэй компани хэдий ч зарим саруудад 30 мянга хүртэл хандалт авч вэб хуудсаар дамжин үнийн санал авах хүсэлт сард 40-50 ирдэг нь хямралын энэ цаг үед ч борлуулалтаа тогтмол өсгөх боломжийг өгдөг.

Вэб аналитик

Google Analytics програмыг ашиглан хэрхэн вэбийн шинжилгээ хийх тухай заадаг. Вэбийн шинжилгээ аль сегментийн ямар сонирхол, зан төлөв бүхий хэрэглэгчид манай вэб хуудсаар зочлон юу үзэж харж хийж буй тухай маш олон талын мэдээллүүдийг бидэнд өгдөг. Үнэ төлбөргүй мөртлөө гайхалтай олон боломжуудыг агуулсан програм.

Бид хандалт, хандалтын эх сурвалж, bounce буюу ойлт (эхний хуудаснаас орихж гарах хувь), маркетингийн кампанит ажлуудынхаа үр дүнг эндээс хардаг. Бид вэб аналитикаар ойлт өндөр буюу 50%-аас дээш байгааг олж тогтоон 2016 оны 6-р сард вэбийн шинэчлэл, оновчлолууд, үйлдэлд дуусан холбоосуудыг нэг бүрчлэн хийснээр оны сүүлийн хагаст ойлтын хувиа тогтмол 3 хувиас доош байлгаж чадаж байгаа.

Хандалтын шинжилгээ хийхэд UTM параметрийн аргачлал маш үр дүнтэй

Хайлтын системийн оновчлол (SEO)

Хэрэглэгчид өдөр бүр л мэдээлэл хайж байдаг. Энэ хайлтанд танайх дээгүүр илрэх нь борлуулалтанд шууд нөлөөтэй. Манай вэб хуудсанд сошиалаас ирсэн хандалтын 0.3 хувь нь худалдан авалт хийдэг бол хайж ирсэн хэрэглэгчдийн 0.7 хувь нь худалдан авалт хийсэн байдаг. Өнөөдөр бид 500 гаруй маркетингтай холбоотой түлхүүр үгс тодорхойлсныхоо 80 гаруй хувьд нь эхний хуудсанд гарах болсон нь оновчлол хийсний үр дүн. Маркетинг хэмээх маш өргөн хүрээтэй түлхүүр үгээр бид эхний 3 үр дүнд илрэх болсон. 

Дараахь арга техникүүдээсээ бид хуваалцдаг:

  • Түлхүүр үг тодорхойлох аргууд
  • Хуудсан дээрх оновчлол
  • Инбаунд холбоосууд хөгжүүлэх
  • Сошиал сигнал үүсгэх

Google Adwords сурталчилгаа

Хайлтаар дээгүүр эрэмбэлэгдэхгүй байгаа бол мөнгийг нь төлөөд хайлтын үр дүнд сурталчилгаа байдлаар гарч болно. Google Adwords програм ашиглан зөвхөн хайлтын системийн сурталчилгаа төдийгүй баннерын бас Youtube сурталчилгаа хийж болдог. Үүрэн холбооны операторууд энэ төрлийн сурталчилгааг ашиглаж буй анзаарагддаг.

Дахин чиглүүлэх маркетинг

Бид онлайн, сошиал сурталчилгааг дахин чиглүүлэх маркетингийн зорилгоор түлхүү ашигладаг. Өөрөөр хэлбэл өмнө манай вэб хуудсанд зочилсон эсвэл манай видео контентуудыг үзсэн бүлгүүдийг чиглүүлэн дараа, дараагийн контент, сурталчилгааг хийдэг. Энэ нь боломжит хэрэглэгчийг худалдан авалтын замд нь хөтлөх нэг арга техник юм.

Энгийнээр тайлбарлахын тулд жишээ авбал: дархлаа суларсны 5 шинж хэмээх богино видео үзсэн 20,000 хүнийг чиглүүлэн дархлаа сайжруулах хамгийн энгийн 5 арга гэсэн нийтлэлээ уншуулахаар бүүст хийж болно. Эдгээрээ 5,000 нь нийтлэл уншсан бол тэднийг чиглүүлэн дархлаа сайжруулах хүнсний нэмэлт бүтээгдэхүүний сурталчилгаа хийвэл үр дүнтэй байж болно. 

И-мэйл маркетинг

Олон хүн спам маркетинг и-мэйл маркетинг гэж ойлгодог. Хүмүүс болон и-мэйлийн системүүд спам сайн ялгаад сурчихсан тул хэдэн зуун мянган спам и-мэйлээр цацах нь үр дүнгүй. Харин зөв хэрэглэгчдэд зөв цаг үед зөв мэдээлэл илгээх нь и-мэйл маркетингийн үр өгөөжийг 4,900% хүртэл өндөр болгодог гэсэн судалгааны үр дүн бий. 

И-мэйл маркетингийн програмуудыг хэрхэн хэрэглэх, арга техникүүд, боломжуудын талаар бид сургалтаараа заадаг.

Инбаунд маркетинг

Бидний тухай олж мэдээгүй яваа хэрэглэгчийг тэдэнд хэрэгтэй, сонирхолтой контентоор татан сэжим болгон хувиргах, улмаар контент маркетинг хийсээр амжилттай борлуулалт хийж харилцагчаа болгох, цаашид халамжилснаар өөрийн брэндийн промотер болгох инбаунд аргачлалын тухай бид заадаг. Дээрх сэдвүүдээс гадна үйлдэлд дуудах CTA, газардах хуудас (landing page), баярлалаа хуудас (thank you page), сэжмийн арчилгаа (lead nurturing), сэжмийн үнэлгээ, (lead scoring), маркетинг, борлуулалтын юүлүүр хоолойны аргачлалын талаар заана.

Дижитал маркетингийн автоматжуулалт

Контент, вэб, сошиал медиа, блог, и-мэйл, түлхүүр үг, хайлтын системийн оновчлол, аналитик, онлайн сурталчилгаа, CRM гээд маш олон зүйлийг бид хослуулан ашиглан дижитал маркетинг хийдэг. Тус бүрт нь тохирсон шйидлүүд бий. Үнэгүй эсвэл бага үнэтэй шийдлүүдийг хэрхэн ашиглах, холбон интеграцчилж болох тухай сургалтаар заана.

Бүгдийг нь нэг дороос хийх маркетингийн автоматжуулалтын шийдлүүд мөн өргөн ашиглагдаж байна. Эдгээр шийдлүүдийг тухай бид заадаг. 

Хэрэв та манай дижитал маркетингийн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол доорх холбоосоор зочлоорой. 

Дижитал маркетинг сургалт

 

Сэдвүүд: Инбаунд Маркетинг, Дижитал маркетинг, CRM, Контент маркетинг, Вэб маркетинг, Хайлтын системийн оновчлол, Вэб аналитик, И-мэйл маркетинг, Дахин чиглүүлэх маркетинг

Batzorig Begzsuren

Нийтлэлч: Batzorig Begzsuren

Энтрепренёр, гүйцэтгэх удирдлага, дижитал маркетер. BZP Digital&Inbound компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. М-Си-Эс, Алтай Холдинг, Скайтел группуудэд ажилласан туршлагатай гүйцэтгэх удирдлага. Executive Club of Mongolia үндэслэн байгуулагч гишүүн.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


Сошиал медиа маркетингийн үйлчилгээ

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах