<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Mukhtar Khairat

Mukhtar Khairat

Үлдсэн амьдралынхаа турш бүх төрлийн график дизайныг тэр дундаа хөдөлгөөнт график дизайныг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэхээр шийдэж, зорилго тавьсан, тасралтгүй сайжирч, өсөж хөгжих хүсэл эрмэлзэлтэй график дизайнер.

Нийтэлсэн: 2020-01-20, унших хугацаа: ~3 минут

 

Дизайнер хүний хувьд та өөрийн загваруудыг цаг үеэ олсон байхыг, цаг үетэйгээ уялдуулж байхыг, бусдын анхаарлыг татдаг байхыг хүсч байвал дизайн ертөнцөд болж буй зүйлсийн талаар, ялангуяа дизайны хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудыг анхааралтай ажиглаж, байнга шинэчлэгддэг байх хэрэгтэй.

Дэлхийн 2020 оны график дизайны чиг хандлагыг тодорхойлох зорилгын хүрээнд дэлхийн олон алдартай байгууллагуудын судалгаа, таамаг, тодорхойлолтуудыг харьцуулан авч үзэж, нэгтгэн дүгнэх байдлаар мэдээллээ бэлтгэлээ.

Хамтдаа 2020 оны график дизайны 10 трэнд рүү шумбацгаая.

1. Хурц, тод өнгөнүүд - Bright, Bold, contrasting colors

Мэдээлэл, контентуудаар хахаж цацан, цалгин байгаа өнөөгийн нийгэмд бусдаас тодорч хүмүүсийг татах үр дүнтэй арга юм.

Shutterstock өөрсдийн вэб хуудсанд байрлах хэдэн зуун тэрбум дата, зурагнуудын хандалт, таталтууд дээр үндэслэн 2019 онд хамгийн их хэрэглэгдэж өссөн болон 2020 онд трэнд болох 3 өнгөнүүддийг нийтэлсэн байна.

Lush lava - #FF4500

Aqua Menthe - #7FFFD4

Phantom blue - #191970

2. Өнгөний градиент - Color gradient

Хэсэг хугацааны туршид бидэнтэй хамт байсан, цаашдаа ч байсаар байх загварын нэг бол яах аргагүй градиент юм.

Та магадгүй ямар өнгөнүүдийг яаж хослуулахаа мэдэхгүй байвал https://webgradients.com/ -ийг ашиглахыг зөвлөж байна.

3. Богино бичлэг, хөдөлгөөнт дүрс - Short videos and animation

"Dropbox, Welly, Uber болон бусад олон компаниуд брэндүүдээ амьд байлгахын тулд хөдөлгөөнт дүрс, богино бичлэгүүдийг ашиглах болсон.

Дүрс зургууд, лого, өөр бусад загварууд хөдөлгөөнтэй болсноор хүмүүсийг илүү татдаг гэдгийг хэлүүлэлтгүй бүгд мэдэх байх.

4. Минималист загвар – minimalist imagery

Та бидний мэдэж байгаачлан хүмүүс зураг, дүрс, мэдээллүүдээр бөмбөгдүүлсээр байгаа. Минималист загварын онцлог давуу тал нь гар утаснууд дээр илүү хурдан уншиж гарч ирдэг. Мөн үзэгчдийг нарийн төвөгтэй текст, олон тооны дүрслэлээр дүүргэхийн оронд тэдэнд ойлгоход амар, хялбар, цэвэрхэн загварыг харуулах нь үр дүнтэй.

5. 3 хэмжээст загвар - 3D design

3D чиг хандлага нь 2019 онд дээд цэгтээ хүрсэн бөгөөд цаашдаа ч хурдан алга болохгүй. Сүүлд гарсан технологи, програм хангамжуудын хөгжүүлэлт, шинэчлэлтүүд нь биднийг илүү бүтээлч, бодит 3D график дизайн хийх боломж нөхцөлийг олгож байна.

+ Илүү бүтээлч байхын тулд та 3D загваруудыг 2 хэмжээстэй хослуулж хэрэглэхийг санал болгож байна.

6. Изометрийн дүрслэл – isometric illustrations

Изометрийн дүрслэл нь олон жилийн турш ашиглагдсаар ирсэн ба олон өөрчлөлтийг даван туулсан. 3 хэмжээст объектыг 2 хэмжээст гадаргуу дээр дүрслэн харуулах тул вэб болон танилцуулгын загварчлал хийхэд өргөн ашиглагддаг.

2020 оны хувьд изометрийн дүрслэлийг хөдөлгөөнт хэлбэрээр ашиглах чиг хандлагатай байгаа ба энэ нь яг л бодит 3 хэмжээст мэт харагдах болно.

7. Зураг болон текстийн маскчил - masking

Маскчилал нь зургийн томоохон хэсгийг нүдэнд үл харагдах байдлаар үлдээдэг тул бүтээлч, орчин үеийн, нууцлаг болон минималист шинжийг агуулдаг.

8. Бодит зургууд болон гар зургуудын хослол – Collages of drawings and photos

Дизайнерууд бодит амьдрал дээрх зургуудыг гар зураг, illustration-уудтай хослуулж хэрэглэх болсон ба 2020 онд энэхүү трэндтэй хамтдаа өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна.

9. Шугаман загварчлал - Line art

Шугамын загварчлал нь цэвэрхэн, дэгжин, амар хялбар харагддаг ба 2020 онд энэхүү аргыг хөдөлгөөнт байдлаар илүү их ашиглах чиг хандлагатай байна.

10. Шингэн - Liquid

Геометрийн дүрснүүдтэй харьцуулбал шингэн хэлбэр нь бүтээлч байдал, эрч хүч, хөдөлгөөнийг мэдрүүлдэг тул та эдгээрийг шингээхийг хүсвэл шингэн загварыг ашиглаарай.

Ашигласан эх сурвалж, материалууд

Canva.com

justcreative.com

www.picmonkey.com

shutterstock.com

graphicmama.com/

digitalsynopsis.com

merehead.com

99designs.com

www.creativebloq.com

venngage.com

www.befunky.com

Сэдэв: Graphic Design, Дизайн

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд