Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2016-02-23, унших хугацаа: ~3 минут

Хэрэв та Google Analytics програм ашигладаг бол танай вэб хуудсанд хаанаас хэдэн хандалт орж ирснийг хялбархан харчихаж болно. Аль сошиал медиа танай байгуулагын хувьд үр дүнтэй байгааг харж болно гэсэн үг. Харин тухайн хандалт маркетингийн аль кампанит ажилтай холбоотой постоос орж ирсэн, төлбөртэй эсвэл органик зэргийг шинжлэхэд арай илүүг хийх хэрэгтэй. Энэ үед UTM параметрүүд хэрэг болно. Өнөөдрийн энэ зөвлөгөөгөөрөө бид вэб хуудсанд хаанаас ямар хандалт орж буйг хэрхэн шинжлэх тухай өгүүлэх болно.

Google Analytics гэж юу вэ? Хэрхэн ашиглах вэ?

Вэб аналитикийн энэ програмыг үнэгүй ашиглах боломжтой. Вэб орж ирсэн хандалтын төрөл бүрийн шинжилгээг (аль улсаас ямар нас хүйсний хүмүүс орж ирсэн, ямар хугацаа зарцуулсан, аль хуудаснаас орж ирсэн, г.м.) энд хийж болно. Google Analytics програмыг өөрийн gmail дансаараа ашиглаж болох ба хандалтыг мөрдөх кодыг танд гаргаж өгнө. Уг кодыг вэб хуудсандаа суулгачихад цааш нь Google Analytics бүх өгөгдлийг цуглуулаад шинжилгээгээ хийгээд явчихдаг.

UTM параметр гэж юу вэ? Хэрхэн ашиглах вэ?

Urchin Traffic Monitor (UTM) нь вэб хуудасны хаягийн ард нэмэгдэж орж болох текст параметрууд юм. Нийт 5 төрлийн параметр оруулж болох ба дараахь гурван параметрыг заавал ашиглах шаардлагатай:

  1. Campaign Name
  2. Campaign Source
  3. Campaign Medium

Campaign Name (utm_campaign) буюу кампанит ажлын нэр хэмээх параметр нь тухайн маркетингийн кампанит ажлуудтай холбоотой хандалтуудыг ялгаж харахад хэрэгтэй. Acquisition > Campaigns > All Campaigns хэсэгт аль кампанит ажлуудаас хэдэн хандалт орж ирснийг харж болно.

campaign_analytics.png
Campaign Source (utm_source) буюу хандалтын эх сурвалжийн параметр нь хаанаас хандалт үүссэнийг тодорхойлоход туслана. Харин Campaign Medium (utm_medium) нь хандалтын эх сурвалжийн төрлийн тодорхойлдог. Acquisition > All Traffic > Source / Medium хэсэгт орж харвал хандалтуудыг эх сурвалж ба төрлөөр нь хослуулан харж болно.

social_medium_analytics.png
Google Analytics сошиалын хандалтын тайланг Acquisition > Social > Network Referrers гэсэн цэсээр орж харах боломжийг үүсгэсэн байдаг. Эндээс аль сошиал медиа хуудсаас хандалтууд орж ирж байгааг тодорхойлж болно.

social_analytics.png
Нэмэлтээр ашиглаж болох үлдсэн хоёр параметр нь

  1. Campaign Term
  2. Campaign Content

Campaign Term (utm_term) параметр ашиглан Google AdWords төлбөртэй сурталчилгаа ашиглах үед ямар түлхүүр үг ашиглаж буйг тодорхойлж болно. Campaign Content (utm_content) нь ямар төрлийн сурталчилгааг хэрэглэгч дарсныг тодорхойлно.

UTM параметр хэрхэн ажилладаг вэ?

Бид дараахь хаягтай вэб хуудсыг фэйсбүүк сурталчилгаагаар хүргэе гэж бодъё.
http://www.bzp.mn/digital_marketing_training.html
Бид сошиал төрлийн фэйсбүүк сувгаар дижитал маркетингийн сургалтын (бид DM гэж энд товчлон нэрлэсэн) маркетингийн кампанит ажлын хүрээнд гэсэн мэдээллүүдийг вэб хаягт параметр хэлбэрээр нэмж оруулбал дараахь хэлбэртэй болно.
http://www.bzp.mn/digital_marketing_training.html?utm_campaign=DM&utm_medium=social&utm_source=facebook
Ингэж UTM параметр оруулснаар Google Analytics дээрээс хандалтын шинжилгээ хийх үед хандалтын болон бусад өгөгдлүүдийг дараахь байдлаар харах боломжтой болно.

dm-example.png

UTM параметр яаж хялбараар үүсгэх вэ?

Та дараахь холбоосоор орж шаардлагатай талбаруудыг бөглөн GENERATE URL товчийг дарснаар UTM параметр бүхий хаягийг үүсгэх боломжтой.
https://support.google.com/analytics/answer/1033867?hl=en

Бид хэрхэн UTM ашигладаг вэ?

Бид маркетингийн автоматжуулалтын HubSpot програмыг үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд вэб хуудас, и-мэйл, сошиал постууд гээд хийж буй бүх контентуудаа маркетингийн төрөл бүрийн кампанит ажлуудтай холбочихдог. И-мэйл илгээх, сошиалд нийтлэх бүрт шаардлагатай параметрүүд автоматаар үүсдэг. Бид фэйсбүүкийн болон сошиал медиа хуудас дээр постлохдоо харин HubSpot-ын URL Builder ашиглан параметруудыг үүсгэчихдэг.

Өөр ямар боломжууд байна?

Параметрүүдийн өгөгдлийн өөрт шаардлагатай хэлбэрүүдээр оруулах боломжтой. Жишээ нь: SMS хэлбэрээр вэб хуудасны холбоосыг utm_content=SMS гэсэн параметрын хамт оруулснаар SMS сурталчилгаагаар хэдэн хандалт олж ирснийг мэдчихэж болно гэсэн үг. SMS-ийн текст тэмдэгт урт байх нь зохимжгүй тул энэ үед хаягаа богино хаяг болгон кодлоод илгээчихэж болно. Ингэснээр SMS сурталчилгааныхаа үр дүнг хялбархан мэдчихэж болно.

UTM бүхий вэб хаягаа QR код хэлбэрээр хэвлэмэл материалдаа оруулбал бүр хэвлэмэл маркетингийн контентуудынхаа үр дүнг ч хэмжиж болно. Хэрэв танай байгууллага өөрийн нэр бүхий хаяг товчлогч ашигладаг бол богино хаяг хэлбэрээр хэвлэсэн ч болох талтай. Хэвлээд тараасан брошюр чинь вэб хандалт авчирч байгаа эсэхийг хэмжиж болно гэсэн үг.

Дижитал маркетингийн мэдлэг чадвараа хэрхэн дээшлүүлэх вэ?

Нэн их мэдээллийн энэ эрин үед суралцах, хөгжих боломж маш нээлттэй бий. Онлайнаар хэрхэн суралцаж болох тухай бидний бичсэн нийтлэлээр (Маркетингд хэрхэн онлайнаар үнэгүй суралцах вэ?) та зочлон уншаарай. Хэрэв та дижитал маркетингийн туршлагатай багш нараар хичээл заалган суралцах хүсэлтэй бол манай дижитал маркетингийн сургалтанд хамрагдах боломжтой. Танд амжилт хүсье!

30% хямдралтай бүртгүүлэх

 

Сэдэв: Дижитал маркетинг, HubSpot, Вэб маркетинг, Google Analytics

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд