<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Munkhsaikhan Purevdagva

Munkhsaikhan Purevdagva

П.Мөнхсайхан нь Болгар дахь Америк их сургуулийг "Програм хангамж", "Мэдээллийн систем" мэргэжлээр төгссөн.

Нийтэлсэн: 2017-12-06, унших хугацаа: ~2 минут

Аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахын өмнө танил тал, найз нөхдөөсөө лавлаж асуудаг байсан үе саяхан. Цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн орчин үеийнхний худалдан авах хэв маяг мөн өөр болжээ. 2017 оны байдлаар хэрэглэгчдийн дийлэнх хувь нь аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авахын өмнө бусдаас лавлахын зэрэгцээ шаардлагатай мэдээллийг интернетээр цуглуулсаны эцэст сонголтоо хийдэг болжээ. Харамсалтай нь ихэнх жижиг дунд компаниуд өөрсдийн гэсэн вебсайтгүй байсаар байгаа ба ингэснээрээ тэд дараах зүйлсийг алдаж байж болох юм.

 

Хэрэглэгчдийн итгэл

Орчин цагийн хэрэглэгчид өөрсдийн сонирхсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг авахын өмнө тухайн салбарт монополи тогтоогүй л бол хэд хэдэн өрсөлдөгч компаниудыг онлайнаар харьцуулж үздэг болжээ.

Ийм учраас албан байгууллагууд өөрсдийн гэсэн вебсайттай байх нь чухал. Таны компани фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэрэглэгчдийг мэдээллээр хангаж болох ч хэрэв өрсөлдөгч байгууллагууд тань вэбсайттай бол хэрэглэгчид танайхыг зорин ирэх магадлал багасна.

Вэбсайттай байснаараа тухайн компани хэрэглэгчдийн итгэлийг илүү олно гэсэн үг юм. Мэдээж хэрэг вэбсайтын өнгө үзэмж бас чухал нөлөөтэй.

Business handshake in the middle of a meeting at the office.jpeg

 

Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар

Таны компанийн ажлын цаг дууссаны дараа ч хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг авах хэрэгцээ шаардлага гарсаар байдаг. Вебсайттай байснаар ямар ч үед хэрэглэгчдэд мэдээлэл авах боломжийг олгоод зогсохгүй утасны дугаар, и-мэйл зэрэг холбоо барих мэдээллээр хангадаг.

Мөн ихэнх завгүй хүмүүс биечлэн таны оффис дээр ирж уулзах боломжгүй байдаг ба олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар харьцуулж анхан шатны дүгнэлт хийсний эцэст сонголтоо хийдэг.

Service Client on the Mechanism of Metal Cogwheels..jpeg

 

Хэрэглэгчдийг мэдээллээр хангах

Вебсайт нь цахим брошюр, каталогийн үүргийг гүйцэтгэдэг. Жишээлбэл бүтээгдэхүүн үйлчилгээ, арга хэмжээ, хямдралын тухай гэх мэт мэдээллийг олон хувь сурталчилгааны материал хэвлэж, зардал чирэгдэл учруулахгүйгээр хэрэглэгчдэд хүргэх боломжтой.

Мөн нэг хэвлэсэн сурталчилгааны материал дээрх мэдээлэл дорхноо хоцрогддог ба шинэчлэх боломжгүй байдаг бол эсрэгээрээ вебсайт дээрх мэдээллийг шинэчлэхэд хялбар.

Close up of business man hand working on laptop computer with social network diagram on wooden desk as concept.jpeg

 

Цаг хэмнэх

Хэрэглэгчдэд мэдээ, мэдээлэл хүргэхэд мэдээж цаг их ордог. Утсаар ярих, биечлэн уулзах, сурталчилгааны материал хэвлэж тараах, и-мэйлд хариу өгөх зэрэг нь нилээдгүй хугацаа шаарддаг. Харин таны компани вебсайтаараа дамжуулж хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллийг нь олгосноор асар их цагийг хэмнэж болох юм.

Orange Save Your Time Button on Computer Keyboard. Business Concept..jpeg

 

Өрсөлдөх чадвар

Таны компани хэрвээ вебсайттай ба тэр нь өнгө үзэмж сайтай бол хэрэглэгчид бусад вебсайтгүй томоохон өрсөлдөгчдийг бус танайхыг зорин ирэх магадлалтай.

Sophisticated businessman writing competitive advantage during a meeting.jpeg

 
 
Mаркетингийн боломжууд

Вебсайт нь хэрэглэгчдийг мэдээллээр хангахаас гадна холбоо барих, үнийн санал авах, мэдээ, мэдээлэлд бүртгүүлэх гэх мэт формуудаар дамжуулан хэрэглэгчдийн утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг нь авч сэжим үүсгэх боломжыг олгоно. Ингэснээр та таны компанийг сонирхсон хэрэглэгчдийг бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх мэдээллээр хангаж борлуулалтаа өсгөх боломжтой юм.

 

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

Сэдэв: Вэб маркетинг, Вэб, Web

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд