<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Dashnyam Jargalsaikhan

Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь оюутан байхдаа залуу энтрепренерүүдэд зориулсан youngreader.mn сайтыг үүсгэн байгуулж амжилттай ажиллуулж байгаа. Mongol ID компанийн Бизнес хөгжил-Маркетингийн албанд ажиллаж байсан туршлагатай залуу энтрепренер, маркетер, нийтлэлч юм.

Нийтэлсэн: 2018-04-09, унших хугацаа: ~5 минут

Вэбсайт бол 24 цагийн турш таны өмнөөс ажилладаг маркетинг, борлуулалтын машин юм. Бид энэ удаад вэбсайтаа маркетинг талаас хэрхэн байнгын идэвхтэй ажиллагаатай болгохыг танилцуулъя. Дижитал маркетингийн хувьд хамгийн чухал хэмжүүр нь борлуулалтын сэжим бөгөөд та хэр чанартай борлуулалтын сэжим татаж байгаагаас танай байгууллагын борлуулалт шууд хамаардаг. Тиймээс энэ удаад байгууллагынхаа вэбсайтыг чанартай борлуулалтын сэжим татдаг маркетингийн мангас болгохын тулд вэбсайтдаа юу юуг байлгах талаарх зөвлөгөөг хүргэе.

1. Тодорхой хүнд хариуцуул

Ихэнх байгууллагын хувьд вэбсайтыг хэн хариуцдаг нь тодорхойгүй байдаг. Тодорхойгүй байдлын улмаар вэбсайт нь мартагдаж, үр дүнгүй хуучирсан мэдээлэлтэй болж үлддэг. Зарим байгууллагын хувьд АйТи-ийн албандаа хариуцуулдаг ч үнэндээ тэдний хийх ёстой ажил нь шинэ мэдээ, мэдээлэл вэбсайтад оруулах биш. Тиймээс вэбсайтаа тодорхой нэг хүнд хариуцуулах хэрэгтэй, тэр тусмаа маркетингийн менежерт хариуцуулах нь хамгийн зөв. Зөвхөн хариуцуулаад орхих нь хангалтгүй учир түүний үндсэн үйл ажиллагаатай холбосноор вэбсайтаа маркетингийн мангас болгох хамгийн эхний алхам бүрдэх юм. 

 

2. Фэйсбүүк пиксел код

Фэйсбүүк дангаараа аль эсвэл вэбсайт дангаараа дижитал маркетингийн үйл ажиллагааг бүрэн төлөөлж чадахгүй. Энэ 2 хамтдаа байж илүү үр дүнд хүрнэ. Фэйсбүүк пиксел кодын тусламжтайгаар фэйсбүүкийн хэрэглэгчдийг тодорхой үзсэн хуудсаар нь ангилж болдог. Тиймээс танай вэбсайт руу өдөр бүр орж, бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлж сонирхдог хүмүүсийг цаг алдалгүй тогтмол бүртгэх боломж бүрддэг.

 

3. Хэрэглэгч вэбсайтаар дамжуулан шууд харилцах

Ихэнх байгууллагын вэбсайт нь хэрэглэгч шууд  байгууллагатай холбоо тогтоох боломжгүй байдаг. Нэг бол холбоо барих хуудас руу дамжиж орон санал хүсэлт илгээх, утас руу залгах, аль эсвэл сошиал хуудаснууд руу дамжин орох байдаг. Хэрэглэгч вэбсайтаар дамжуулан байгууллагатай шууд холбогдох хамгийн энгийн шийдэл бол вэбсайтдаа фэйсбүүкийн мессенжер холбох арга юм. Вэбсайтад ирсэн хэрэглэгчийн санал хүсэлтийг заавал и-мэйлээ шалгах шаардлагагүйгээр, шууд фэйсбүүкдээ хүлээн авснаар хэрэглэгч байгууллага хоёрын хоорондын харилцааг илүү хурдан ойртуулж өгөх юм. 

 

4. Контент контент бас дахин контент

Оны шилдэг боллоо, Хамтран ажиллаа, Тусаллаа гэсэн мэдээнүүдийг та байгууллагын вэбсайтуудаас үргэлж хардаг байх. Хэдийгээр энэ нь байгууллагын хувьд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан чухал мэдээ боловч танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа хүний хувьд худалдан авалтад нөлөөлөх тийм ч чухал мэдээлэл биш болов уу. Вэбсайтыг маркетингийн мангас болгох хамгийн чухал зүйл бол вэбсайтдаа орж ирсэн хэрэглэгчдэд танай байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг яагаад сонгохыг ойлгуулсан, худалдан авалтаа хийхэд нь хангалттай нөлөөлөхүйц хэрэгцээт зөвлөгөө, мэдээлэл юм. Фэйсбүүкд тавьсан контентыг хэрэглэгч тухайн үедээ уншаад өнгөрдөг бол вэбсайтад байрласан мэдээллийг хэрэглэгч нэгээс нөгөөд шилжин уншиж, судлах замаар илүү их мэдээллийг нэг дор авч чаддаг. 

 

5. СТА буюу Дараа дараагийн үйлдэлд чиглүүл

Контент агуулга, вэбсайтын бүтэц нь хэрэглэгч өөрөө ч мэдээгүй байхад эцсийн дүндээ танай бүтээгдэхүүн үйлчилгээ рүү чиглэж байхаар төлөвлө. Хэрэглэгчид шууд бүтээгдэхүүнээ танилцуулж тулгахаас өмнө яагаад танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох ёстойг, ямар давуу талтайг, ямар асуудал шийдэж байгааг ойлгуулсан мэдээллийг хамгийн түрүүнд хүргэж бага багаар чиглүүлэх замаар хэрэглэгчийг худалдан авалтдаа итгэлтэй болгох хэрэгтэй.

Өмнө нь хэлсэнчлэн  нэг зөвлөгөө, мэдээлэл уншсан хэрэглэгчид дараа дараагийн холбоотой хэрэг болохуйц мэдээллүүдийг заавал санал болгох хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгчээ тогтоон барьж танай бүтээгдэхүүн үйлчилгээнд итгэх итгэл нь улам нэмэгдэх юм. Харин танай вэбсайт  яг одоо ингэж чадаж байна уу?  Хэрэв ҮГҮЙ хэмээн хариулж байвал дээрх зөвлөгөөг яг эхнээс нь хэрэгжүүлж эхлээрэй. 

 

6. Газардах хуудас, Баярлалаа хуудас

Бэлтгэж буй контент хэр үнэ цэнэтэйгээс хамаараад харилцан адилгүй байх хэрэгтэй. Холбоотой нийтлэлүүд уншиж явсаар хэрэглэгч хамгийн эцэст газардах хуудсанд ирэх бөгөөд энд зөвхөн танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах магадлалтай хэрэглэгчдэд зориулж, тэдний онцлогт тохируулсан /персона/ үнэ цэнэтэй татаж авах контентыг санал болгоорой. Үр дүнд нь хүн бүрийн бус зөвхөн өөрийн байгууллагын зорилтот хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах болно. Ингэснээр борлуулалтын багийн зөвхөн боломжит хэрэглэгчдэдээ анхаарал хандуулах боломж бүрдэнэ.

 

7. Форм

Газардах хуудсан дээр байрлах хамгийн чухал зүйл бол форм юм. Формын мэдээллийг бөглөж хэрэглэгч танайхаас санал болгож буй хэрэгцээт зүйлийг татаж авах бөгөөд формын тусламжтай та борлуулалтын сэмжүүдийг хүлээн авах болно. Бүртгүүлсэн и-мэйлээр дамжуулан таны сэжим хэр найдвартай болон танай зорилтот хэрэглэгч болж чадах эсэхийг үнэлэх боломжтой болдог.Дижитал маркетингийн хувьд Форм байхгүй бол сэжим байхгүй, сэжим байхгүй бол хэрэглэгч байхгүй. 

 

 

Эцэст нь тогтмол тууштай байх

Телевизээр цацаж буй рекламуудын гол зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах байдаг ч үүнээс дутахааргүй хамгийн том зорилго нь тэдний тархинд хоногших, мартагдахгүй байх явдал байдаг. Үргэлж хэрэглэгчдээ харагдаж, тэдэнтэй холбоотой байхгүй бол хэрэглэгч таныг амархан мартдаг. Тиймээс үе үе контент бичээд таг болдог бус тогтмол тууштай  байдлаар зөвөлгөө, мэдээллийг хүргэдэг байх хэрэгтэй. Эдгээр зүйлсийг бий болгосноор танай байгууллагын вэбсайт маркетингийн мангас болох бөгөөд хамгийн чухал зүйл бол контент юм.

 

 

Хэрэв та өөрийн байгууллагадаа тохирсон маркетингийн мангас вэбсайттай болохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Бид зөвхөн вэбсайт бус, дижитал маркетингийн арга хэрэгслийг танд санал болгож байна.

 

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

Сэдэв: Web, Сэжим, Вэб

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд