<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1692500730779864&amp;ev=PageView&amp;noscript=1">

Вебсайт хийлгэхээр хандаж буй хүмүүсийн ихэнх нь түүний зорилго, чадамжийг 100 хувь бүрэн дүүрэн ойлгоогүй байдаг. Ийнхүү зорилгоо бүрэн дүүрэн ойлгоогүйгээс үүдэн вебсайт хөгжүүлэлттэй холбоотой гарах мөнгөн дүнг хөрөнгө оруулалт бус зардал гэж үзэх хандлага их ажиглагддаг. Тийм ч учраас бидэнтэй холбогдож буй хүмүүсийн ихэнхи хувь нь хэдхэн зурагтай хэдэн тексттэй вебсайт хэдээр хийх вэ? хэмээн асуудаг. Харин бидний зүгээс зүгээр л зураг тексттэй вебсайт хийхээс илүүтэй хүчин чадлыг нь 100 хувь ашигласан вебсайт хийлгэхийг эргүүлэн санал болгодог. Вебсайтаа хөгжүүлэхээр гаргаж буй мөнгөн дүнг зардлаас илүү ирээдүйд эргэн төлөгдөх хөрөнгө оруулалт байлгахад анхаарах хэрэгтэй. 

1. Сайн загвар дизайнтай вебсайт таны бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

Вебсайтын загвар дизайн, харагдах байдал мэдээж чухал. Хоорондоо зохицоогүй өнгө, үсэгний хэмжээ, харьцаа алдагдсан зурагны төлөө мөнгө зарлагадаж вэбсайт хийлгэвэл энэ нь хөрөнгө оруулалт болж чадахгүй нь ойлгомжтой.   Сайн загвар дизайнтай вебсайт хэрэглэгчид тааламжтай байхаас гадна байгууллагын брэнд үнэ цэнийг өсгөнө. Жижиг нарийн деталь дээр ч сайн ажилласан вебсайтыг харсан хүн бүр танай борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөн адил анхаарал хандуулна. Хэрэглэгчид сайхан сэтгэгдэл төрүүлж чадвал тэд төлж буй үнэдээ ч сэтгэл хангалуун үлдэнэ. 

 

2. Үр ашигтай вебсайт хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь хүргэнэ.

Вебсайт бол телевиз, фм радио, фэйсбүүк, сонин сэтгүүлтэй адил мэдээлэл түгээх нэг төрлийн хэрэгсэл. Ялгаа нь телевиз, фм радиогоор мэдээллээ түгээхийн тулд мөнгө төлдөг, фэйсбүүкд бүр олон хүнд хүргэхийн тулд бас л мөнгө төлдөг. Харин үр ашигтай вебсайт хэрэглэгчид шаардлагатай мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж, хэрэгцээт мэдээллээр хангаж байдаг. Хэрэглэгчид шаардлагатай мэдээллийг тогтмол вэбсайтаараа дамжуулан хүргэж байвал  ирээдүйн амжилттай борлуулалтын эхлэл байх болно. Тиймээс мэдээлэл үнэгүй түгээх боломжтой хэрэгсэл хийлгэсэн ч түүнийгээ ашиглахгүй 3, 4 жилийн өмнөх мэдээ мэдээлэлтэйгээ орхивол энэ мөн л хөрөнгө оруулалт болж чадахгүй. Чанартай хийлгэсэн вебсайтыг авч явахын тулд сайн контентыг тогтмол гаргадаг байх нь зохимжтой.

 

3. Вебсайтаараа дамжуулан сэжим үүсгэнэ.

Та хамгийн чухал зүйлсийн нэг болох танай вебсайт руу хэн орсон бэ? юу хийсэн бэ? гэдгийг мэдэж чадаж байна уу? Үүнийг мэдэж чадахгүй бол боломжит хэчнээн хэрэглэгчээ алдаж байгаагаа тооцож чадахгүй. Үүнийг мэдэхийн тулд танд сэжим хэрэг болно.

Энгийнээр сэжим гэдэг нь танай вебсайтад анх удаа зочилж байгаа хүмүүсээс таны вебсайт дээрээ санал болгож буй өөрт хэрэгтэй гэсэн зүйлийг татаж авахын тулд өөрийн хувийн мэдээллээ буюу нэр, и-мэйл хаяг, утасны дугаар зэргийг үлдээж буй хүмүүсийг хэлж байгаа юм. Энэхүү мэдээллийг ашиглан и-мэйл маркетинг, сошиал медиа маркетинг хийхээс гадна тухайн хэрэглэгчийн алхам бүрээр танай вебсайттай холбоотой юу сонирхож, юу хүсэж буйг нь мэдэх бүрэн боломжтой. Сэжмийн талаар дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

459px-Inbound_marketing_methodology.png

 

4. Үр ашигтай вебсайт борлуулалтыг нэмэгдүүлнэ.

Вебсайт руу анх удаа орж ирж буй хэрэглэгчдийг загвар, дизайн болон хэрэгцээт  мэдээллээр нь татаж эцсийн дүнд тэднийг сэжим болгон хувиргасны дараагаас эдгээр сэжмүүдийн юу хүсэж буйг мэдэх боломжтой тул яг энэ үеэс эхлэн сэжимд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох замаар борлуулалтаа өсгөж чадна. Үүний тулд вебсайтаа Hubspot, Google analytic, Mailchimp, Seo зэрэг дижитал маркетингийн хэрэгслүүдтэй холбож бүрэн ашиглах чадварт суралцах хэрэгтэй. Ингэснээр танай байгууллага вебсайтаараа дамжуулан бага зардлаар, илүү үр дүнд хүрэх юм. 

Вебсайт хэдэн текст, мэдээлэлтэй хэдий ч тэр нь борлуулалтад тань нөлөөлж чадахгүй бол тэр вебсайт яг ямар хэрэгтэй вэ? Бизнесийн хувьд аливаа гарч буй зардал бүр илүү их үр ашгийг эргүүлэн оруулж ирж байх ёстойг санаж яваарай. 

 

5. Маркетинг борлуулалтын үйл ажиллагаагаа хянах боломжтой.

Уламжлалт маркетингийн хувьд үйл ажиллагаагаа хянахад хэцүү байдаг. Гудамжинд байсан зарын самбарыг хэчнээн хүн хараад яг хэд нь танай үйлчилгээг авсныг мэдэхэд төвөгтэй. Харин вебсайтаараа дамжуулан аль контент, нийтлэл илүү их хэрэглэгчид хүрч тэрхүү нийтлэлээр дамжуулан хэчнээн хүн танай бүтээгдэхүүн үйлчилгээг авсан байгааг мэдэж болохоос гадна аль бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэглэгч илүү их ач холбогдол өгч буй зэргийг бүрэн харж болно. Нэг талаараа вебсайт нь танай бизнесийн нэр хүндийг илтгэх, нэрийн хуудас байгаад зогсохгүй маркетинг, борлуулалтын нэг хэрэгсэл, хэрэглэгчидтэй холбогдох гүүр байх ёстой. Нэгэнт хийлгэж буй вебсайтынхаа борлуулалтад нөлөөлөх хүчин зүйлсийг хянаж чадахгүй бол вебсайтын бүрэн боломжийг ашиглаж чадалгүй алдсан байна гэсэн үг.

 

Эцэст нь вебсайт бол зөвхөн хэдхэн зураг, хэдэн текст, жижиг сажиг засвар  оруулаад зардал гаргадаг эд биш байх нь. Вебсайтад зориулан гаргаж буй зардлыг хөрөнгө оруулалт болгон үр ашгийг нь хүртэх хангалттай их боломж байгааг та мэдлээ. Харин одоо та вебсайт хийлгэх талаар бодож байгаа бол вебсайтаа зардал байх уу? хөрөнгө оруулалт байлгах уу? гэдгээ шийдээрэй. 

 

 

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

Сэдвүүд: Design, HubSpot, Вэб маркетинг, Вэб аналитик, Вэб

Dashnyam Jargalsaikhan

Нийтлэлч: Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь МУИС-ийн Бизнесийн Сургуулийг төгссөн. Тэрээр оюутан байхдаа залуу энтрепренерүүдэд зориулсан youngreader.mn сайтыг үүсгэн байгуулж амжилттай ажиллуулж байгаа. Mongol ID компанийн Бизнес хөгжил-Маркетингийн албанд ажиллаж байсан туршлагатай залуу энтрепренер, маркетер, нийтлэлч.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


30% хямдралтай бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах