<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Nailgalmaa Badamdorj

Nailgalmaa Badamdorj

Б.Найгалмаа нь инбаунд маркетер, сошиал медиа, дижитал маркетинг, эрүүл мэндийн контент хөгжүүлэлтээр мэргэшин ажиллаж байгаа нийтлэлч, маркетер юм.

Нийтэлсэн: 2017-12-04, унших хугацаа: ~4 минут

Энэ удаад бид та бүхэндээ хандан дижитал орчинд хэрэглэгчид, харилцагчдад хялбар хүрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжит хэрэглэгчдийн мэдээлэл буюу сэжмийг онлайнаар хэрхэн олж авах практикт шалгарсан энгийн атлаа үр өгөөжтэй аргуудыг танилцуулъя.

Сэжим үүсгэх, хувиргах, бүртгэх нь бизнесийн амьдралд өдөр тутам тохиолддог зүйл. Утсаар залгаад танилцуулгаа илгээгээч гэж и-мэйл хаягаа үлдээх, үзэсгэлэн яармаг дээр нэрийн хуудсаа үлдээх энэ бүхэн аналог ертөнцөд борлуулалтын сэжим үүсч буй үзэгдэл мөн. Харин дижитал ертөнцөд сэжмүүдийг буюу танайхаас худалдан авалт хийх боломжтой хэрэглэгчдийн контактыг бүртгэж авах нь илүү хялбар, хямд тул цоо шинэ боломжуудыг бий болгодог.

Landing page буюу газардах хуудас

Газардах хуудас нь вэб хуудсаар зочилж буй хүмүүсийн контакт мэдээллийг авах буюу сэжим болгон хувиргах зорилго бүхий тусгайлсан дизайнтай вэб хуудас юм. Бүх газардах хуудас мэдээлэл авах формтой байдаг ба формгүй бол вэбээр зочлогдсыг сэжим болгон хувиргах үйл явц шууд утгаараа боломжгүй.

Энэ формоор дамжуулан цуглуулсан мэдэээллүүдийг та ашиглан эдгээр боломжит хэрэглэгчидтэй харилцаа үүсгэх, хөгжүүлснээр дараа, дараагийн шатны маркетингаа хийх боломжтой. Газардах хуудас сэжмүүд буюу манайхаас худалдан авалт хийх боломжит хэрэглэгчдийн контакт мэдээллийг цуглуулдаг дижитал борлуулагч гэж төсөөлөн хэлж болно.

Дижитал борлуулагчдын хүчтэй давуу тал нь гэвэл тэд 7 хоног, 24 цаг тасралтгүй ажилладаг. Танай вэб сайтанд чанартай газардах хуудсууд олон байх тусмаа борлуулалтын сэжмүүд үүсгэх боломж өндөр байна. Судалгаанаас үзэхэд 30-аас дээш газардах хуудастай компаниуд арваас цөөн газардах хуудастай компаниудаас даруй 7 дахин олон сэжим үүсгэдэг ажуу. Сэжмийг дорвитой түвшинд үүсгэхийн тулд дор хаяж 15 газардах хуудастай байхыг зөвлөдөг.

Боломжит хэрэглэгчдээр контакт мэдээлэл бөглүүлэхийн тулд та харин тэдэн хэрэгтэй, үнэ цэнэтэй контент өгөх хэрэгтэй. Жишээ нь доорх гарын авлагыг бага насны хүүхэдтэй ээжүүд л татаж авах магадлал өндөртэй бөгөөд тэд хүүхдэдээ живх худалдан авах боломжтой сэжим байж чадна. 

Залуу ээжид зориулсан - Гарын авлага

Үнэ төлбөргүй зөвлөгөө авах хүсэлт бүртгэх

Ийм газардах хуудсууд тун үр өгөөжтэй байдаг нь өнөөдөр борлуулалтын процесс хүчлэн зарах бус худалдан авалтаа зөв хийхэд нь зөвлөх хэлбэрт шилжиж буйтай холбоотой. Жишээ нь танайх гадаад аяллын тур оператор бөгөөд гэр бүлийн аяллаа төлөвлөхөд үнэгүй зөвлөгөө санал болголоо гэж бодъё. Зөвлөгөө авахаар хүсэлт гаргасан сэжмүүд танай өгсөн зөвлөгөөг даган танай аль нэгэн аяллын сонгох магадлалтай.

Хамгийн гол нь тэдний нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн ойлгож, зөв сонголтыг зөвлөж байж л тэдний итгэлийг хүлээн амжилттай борлуулалт хийж чадна.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга татах хуудас

Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгыг татах авах нь тухайн хэрэглэгч худалдан авалтын замналдаа шийдвэр гаргах шатанд орж ирснийг илэрхийлдэг тул тун сайн сэжмүүд юм. Ихэнх тохиолдолд ийм сэжмүүдтэй борлуулалтын ажилтан холбогдох оролдлого хийснээр танилцуулга хийх, уулзалт товлох улмаар борлуулалтын хэлцэл үүсгэх боломж бий болдог.

Гэхдээ window shopping хийж байх магадлал ч бий тул болгоомжтой хандах нь зүйтэй. Шургуу борлуулахыг хичээх нь ийм сэжмүүдийг үргээх эрсдэлтэй. Зарим тохиолдолд зорилтот бус сегментийн хэрэглэгчид, судалгаа хийж буй оюутнууд, өрсөлдөгчийн ажилтнууд ч байж болох тул сэжмээ зөв үнэлснээр борлуулалтын ажилтны бүтээмжид сөргөөр нөлөөлөхгүй байхыг зорих нь зүйтэй.

Үнийн санал авах хүсэлт хүлээн авах хуудас

Үнийн санал авах хүсэлт гаргах, тухайн хэрэглэгчид өөрсдөө хандах, зочилж ирэх, холбогдох үйлдлүүд хийж буй сэжмүүд нь худалдан авалт хийхэд бэлнээ илэрхийлж буй өөрөөр хэлбэл "гараа өргөж" байгаа сэжмийн арчилгаа харьцангуй бага шаардах борлуулалтын чанартай сэжмүүд байх өндөр магадлалтай. Ийм сэжмүүдэд "гараа өргөх" боломжийг аль болох нээж өгөх хэрэгтэй. 

Доорх баннераар бид боломжит хэрэглэгчдийг манай CRM нэвтрүүлэх үйлчилгээтэй танилцахыг санал болгодог. Үйлчилгээний багцуудтай танилцсаны дараа хэрэв цааш алхах сонирхол бий бол үнийн санал авах хүсэлтийн хуудсын бөглөж болно. Энэ тохиолдолд хариуцсан борлуулагч томилогдон үнийн санал илгээх ба улмаар контакт мэдээллийн дагуу холбогдсоноор борлуулалтын хэлцэл өндөр магадлалтайгаар үүсдэг.

CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Мессенжер ба чатбот

Чатбот нь хиймэл оюунаар хэрэглэгчтэй харилцааг үүсгэн текстэн аргаар дамжуулан харилцаа үүсгэдэг компьютерийн програм юм. Чатбот маркетингийн мэдээлэл өгөх, борлуулалт, харилцагчийн үйлчилгээний аль алинд нь ашиглагдах боломжтой. Доорх жишээнд манай агентлагийн бот сургалтанд боломжит сэжмийг бүртгэж буй процессын эхлэлийг харуулж байна.

chatbot-1.png

Бид цаашид ботыг CRM системтэйгээ интеграцчилан автоматжуулах, мессенжерээс үүсэж буй сэжмүүдийг зөв цаг мөчид борлуулалтын ажилтан шуурхай шилжүүлэх, маркетингийн мэдээллийн ухаалгаар өгөх, ухаалаг харилцаа үүсгэх боломжуудыг судлан хөгжүүлж байна.

Хэрэглэгчид өнөөдөр мэдээлэл авахдаа удаан хүлээх хүсэлгүй болсонтой үүдэн ботын тусламж авах нь гарцаагүй сонголт болох чиг хандлагатай байгаа билээ.

Фэйсбүүкээс борлуулалтын сэжим үүсгэх

Монголчуудын өдөр тутам тогтмол ашигладаг фэйсбүүк нь хэрэглэгчтэй харилцаа холбоо үүсгэх төдийгүй борлуулалтын сэжим үүсгэх хамгийн хялбар аргын нэг гэж хэлж болно. Манай агентлагийн захирал Б.Батзоригийн Garden City хотхоны танилцуулгыг татаж авч буй жишээг дор харна уу.

25181601_174718399937894_1534775749_n-1.jpg25181933_174718413271226_1539890218_n-1.jpg25276271_174718419937892_325874832_n-1.jpg

Фэйсбүүк Lead ad буюу сэжим үүсгэх сурталчилгаа нь газардах хуудастай зарчмын хувьд ижил хэдий ч хэрэглэгчид өөрийн Фэйсбүүкт бүртгүүлсэн мэдээллээсээ автоматаар талбаруудыг бөглөх тул хэд дахин бага зардлаар сэжим хялбархан үүсгэж чаддаг давуу талтай. Сэжмүүдийнхээ мэдээллийн excel форматаар татан авах боломжтой.

Сэжим үүсгэх сурталчилгааг CRM системтэй холбосноор фэйсбүүк дээр форм бөглөсөн хэрэглэгчийн мэдээллийг автоматаар CRM системд бүртгэж болдог нь энэ сурталчилгааны том давуу тал юм. Гэхдээ вэб хуудсанд дах газардах хуудас нь формын мэдээллийг оруулах үед cookie үүсгэснээр уг хэрэглэгч дахин орж ирэх үед таних, хандсан хуудсуудын мэдээллийг хадгалах зэрэг маркетингийн өгөгдөл үүсгэх том давуу талтай. Ийм газардах хуудас болон фэйсбүүкийн сэжмийн сурталчилгааг хослуулан хийх нь үр дүнтэй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ? нийтлэлийг орж унших боломжтой.

Хэрхэн сэжим үүсгэн маркетинг, борлуулалтад ашиглах процессыг байгууллагадаа бий болгох вэ?

Бид танай зорилтот хэрэглэгчдийн анхаарлыг татах, ойлгоход хялбар, сонирхолтой, хэрэглэгчийн боловсрол олгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний даваа, ялгаралтай талуудыг таниулсан дижитал контентууд бүтээх, түгээх, идэвхжүүлэх маркетингийн үйлчилгээг санал болгодог.

Инбаунд маркетингийн үйлчилгээний нэгэн онцлог нь боломжит хэрэглэгчид, худалдан авагчдын датаг CRM системд үүсгэн дараа, дараагийн маркетинг, борлуулалтад ашиглах боломжийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой. Манай үйлчилгээний багцуудтай дараах холбоосоор зочлон танилцана уу. Баярлалаа.

New Call-to-action

Сэдэв: Sales, Инбаунд маркетинг, Инбаунд борлуулалт, Сэжим, CRM

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд