<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Tuguldur Ochsaikhan

Нийтэлсэн: 2021-08-12, унших хугацаа: ~4 минут

Чатбот бол тодорхой үйлдлүүдийг автоматжуулж хэрэглэгчийг түргэн шуурхай мэдээллээр хангаж, харилцан яриа үүсгэх зорилготой программ юм.

Хэрвээ та чатботны талаар хангалттай мэдээлэлгүй байгаа бол бидний өмнөх нийтлэлүүдээс сонирхохыг санал болгож байна. Чатбот яагаад маркетингийн ирээдүй болж байгаа тухай ...

Цар тахлын улмаас үүссэн хөл хорионы үед сургалтын үйл ажиллагаа анги, танхимд явагдах боломжгүй болж цахим сургалтын горимд шилжих шаардлагатай тулгарсан. Энэхүү нөхцөл байдлыг дагаад цахим сургалтын чанар болон боломжууд улам хөгжиж байгаа юм.

Үүний нэг жишээ бол чатбот бөгөөд сургууль болон сургалтын байгууллагууд энэхүү боломжийг ашигласнаар борлуулалт болон сургалтын арга барил тал дээр илүү үр дүнтэй ажиллаж боломжтой болж байна. Харин чатботыг боловсролын салбарт  ашигласнаар ямар давуу тал үүсэж болохыг доорх хэсгээс сонирхоно уу.

Untitled

Асуулт хариултад хариу өгөх 

  • Хүний гараар хийгддэг, цаг хугацаа их зарцуулдаг механик зүйлсийг автоматаар хүргэснээр, тухайн үйлдлүүдийг хариуцдаг мэдээллийн ажилтан илүү үнэ цэнтэй зүйлд цагаа зарцуулах боломжтой. Үүний жишээ бол манай компани өөрсдийн сургалттай холбоотой мэдээллүүдээ чатботоор хүргэж эхэлснээс хойш борлуулалт 20%-аар өссөн.
  • Сургалтын хөтөлбөр, дүн гаргахтай холбоотой мэдээллийг багш нар нэг бүрчлэн хэлж, сануулахын оронд тогтмол цагт багшийн оролцоогүйгээр илгээснээр багш нар сургалтын чанартаа илүү анхаарах, сайжруулахад цагаа зарцуулж болно.
  • Сүүлийн 3 сар BZP сургалтад бүртгүүлсэн хэрэглэгчдийн 80 орчим хувь нь чатботоор бүргүүлсэн.

Гэрийн даалгавар хийлгэж мөн үнэлэх

(Зөвхөн гэрийн даалгавар гэлтгүй сонирхолтой таавар, сонжоо явуулах боломжтой)

  • Жишээ нь өдөр бүр сурагчдад тогтмол цагт шинэ англи үг илгээж, цээжлүүлэн сорих боломжтой.
  • Гэрийн даалгавруудаа чатботоор дамжуулж илгээж, үнэлж болно

Сургалттай холбоотой судалгаа, шалгалт авах

  • Сургалтын чанартай холбоотой судалгаа
  • Чатботоор дамжуулан оюутнуудаас тэдний сургалтыг хэрхэн сайжруулах,        өмнөх лекц хэр үр дүнтэй байсан гэх мэт санал асуулга авахад ашиглаж болно. Үр дүнд нь багш бүх санал хүсэлтийг цуглуулж, тэдний санал хүсэлтэд дурдагдсан нийтлэг асуулт болон асуудлыг шийдэх боломжтой.

Багштайгаа цаг товлох, зөвлөгөө авах

  • Чатботоо календарь сонгуулж, цаг товлох боломж байдаг. Чатботоор нь эргүүлээд товлосон цагт нь цахим уулзалтын тов болон мэдээллийг илгээх боломжтой.

Сургалтын сурталчилгаа

  • Тухайн чатботоор дамжуулж сургалтад суух сонирхлоо илэрхийлсэн сурагчдад дахин сануулж сурталчилгаа үзүүлэх

Санал хүсэлт, гомдол хүлээн авах

  • Хүмүүнлэгийн ухааны сургуулийн жишээ нь дээр, оюутан өөрийн кодоороо сургалтын албатайгаа шууд холбогдоод төлбөрийн баримт, дүнгийн гэрчилгээгээ авах боломжтой байдаг.

    Чатбот онлайн сургалт

Хэрхэн чатботтой болох вэ?

Хэрэв танай байгууллага одоогоор чатботгүй эсвэл шинэчлэн сайжруулах шаардлагатай байгаа бол манай чатбот хийх сургалттай танилцаарай. Мөн үйл ажиллагаандаа чатбот нэвтрүүлснээр таны бизнест тохирох төрөл бүрийн боломжуудыг нээн нэвтрүүлдгээрээ давуу талтай. 

Chatbot ebook bzp

Сэдэв: Чатбот, Messenger

Цахим ном


{% set criterion_match_12447973363 = get_criterion_match(12447973363, [12447973364]) %}{% if criterion_match_12447973363 == 12447973364 %}

Click me

Мессенжерээр татах:

m.me/bzp.mn?ref=crmebook

{% elif criterion_match_12447973363 == 12447973364 %}

Click me

Мессенжерээр татах:

m.me/bzp.mn?ref=crmebook

{% else %}

chatbot ebook

{% endif %}

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд