<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Amarjargal Munkhtur

Amarjargal Munkhtur

М.Амаржаргал нь сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшин ажиллаж байгаа инбаунд маркетер, нийтлэлч юм.

Нийтэлсэн: 2021-08-31, унших хугацаа: ~3 минут

Жил ирэх тусам бизнесийн орчин илүү өрсөлдөөнтэй болж байна. Үүнд зөвхөн өрсөлдөгч байгууллагыг хамруулж ойлгохоос илүүтэй хэрэглэгчийн хурдацтай өөрчлөгдөж буй зан төлөв, хэрэглээний өөрчлөлтийг тусгаж үзэх нь илүү оновчтой байх.  Тиймээс байгууллагууд үйл ажиллагаагаа илүү үр ашигтай, илүү бүтээмжтэй болгох, хэрэглэгчээ мэдрэхэд нь туслах хэрэгсэл, үйл явц, технологийг үргэлж хайж байдаг.

Энэхүү нийтлэл нь бизнесийн өсөлтөд нөлөөлөх HubSpot-ын 5 онцлог шийдлийг танилцуулах болно. 

Niitleliin zurag 1

HubSpot CRM нь үүлэн дээр суурилсан, үнэ төлбөргүй ашиглаж болох платформ бөгөөд компаниуд болон хэрэглэгчийн харилцаа холбоог удирдахад хялбар төдийгүй илүү үр дүнтэй болгодог билээ. 

  1. Task management

HubSpot -ийн даалгаврын /task/ самбар нь бүх даалгавар, уулзалт, холбоо барих хаягийг нэг дор агуулсан байдаг. Байгууллагын нийт ажилчид бие биедээ ажил, үүрэг хариуцуулах, хянах бүрэн боломжийг олгодог билээ. Үүнд: 

  • To-do буюу ажлын жагсаалт 
  • Call буюу дуудлага 
  • Email буюу имэйл илгээх гэсэн төрлүүдтэй

    Task үүсгэхдээ тухайн үүрэг даалгаварыг хийх дуусгаж хугацааг зааж өгдөг нь өөрийн болон багийн үйл ажиллагаагаа удирдах боломжийг олгодог.

HubSpotхэрэглэгч өөрийн task буюу даалгавруудыг ач холбогдол болон хугацаагаар нь ангилан харах боломжтой. Жишээ нь өнөөдөр хийх шаардлагатай даалгавруудаа дотор нь ач холбогдлоор нь ангилан харах боломжтой. Ингэснээр цаг хэмнэх, бүтээмжээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой. 

  1. Timeline

Хэрэглэгч бүрийн харилцааны түүхийг нэг дороос харах, хянах, анализ хийх боломжийг timeline хэсэг бий болгодог. 

TIMELINE-с

  • Тухайн харилцагчтай ярьсан дуудлагын түүх буюу CALL LOG,
  • Явуулсан болон ирсэн имэйлийн түүх буюу EMAIL LOG,
  • Вэб сайтаар зочилсон эсэх буюу WEB SITE ACTIVITY,
  • Уулзалтууд буюу MEETING
  • Тухайн хэрэглэгч дээр үүсгэсэн TASK-ууд
  • Нэмэлт тайлбар NOTE-г харах боломжтой.

Мөн зөвхөн хэрэглэгчийн мэдээллээс гадна бүртгэлтэй байгууллагын мэдээлэл, харилцааны түүхийг харах боломжтой байдаг нь B2B бизнесүүдийн хувьд томоохон боломжийг бий болгодог билээ. 

  1. Pipeline management

Борлуулалтын менежерүүдийн ажлыг хөнгөвчлөх, гэрээ, хэлцэл, худалдан авалтын замналыг хянах боломжийг Sales pipeline буюу борлуулалтын үе шат цэс олгоно.

Sales pipeline цэсэд байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай холбоотой DEALS буюу хэлцлүүдийг бүртгэн оруулдаг.

Борлуулалтын үе шатууд буюу pipeline stage-ыг өөрсдийн компанийн хэрэгцээ шаардлага, онцлогод тохируулан үүсгэх боломжтой. HubSpot -ийн борлуулалтын үе шат нь танай багт яг юу хэрэгтэй байгааг үндэслэн алхмууд болон автоматжуулалтаа өөрчлөх боломжийг олгодог.

Уг цэснээс: 

  • Худалдан авагч борлуулалтын аль шатанд явж байгааг 
  • Боруулалтын явц болон орлого
  • Борлуулалтын таамаглал  зэргийг хянах боломжтой. 

HubSpot CRM сургалт

  1. Ticket management

Хэрэглэгчийн санал гомдлууд болон санал хүсэлтийг шийдвэрлэх шийдэл бол ticket management буюу санал гомдлын удирдлага хэсэг юм. Санал гомдол, хүсэлтүүдийг бүртгэх, үйл явцыг хянах, ангилан зохион байгуулснаар хэрэглэгчийн баазыг удирдах, сэтгэл ханамжтай хэрэглэгчийг бий болгох боломжийг бүрдүүлдэг. 

Санал гомдлуудыг хүлээн авахаас шийдвэрлэх хүртэлх үе шатуудыг тодорхой болгон үүсгэж, хэрэглэгчдийн санал хүсэлт аль шатанд явааг харах боломжтой байдаг.

  1. Schedule meeting

Schedule meeting буюу уулзалт товлох хэсэг нь google calender болон 365 calender зэрэг хуанлийн аппликейшнтэй интеграци хийгдэж хоёр талын хамгийн тохиромжтой цагийг харуулах замаар уулзалт төлөвлөхөд хялбар интерфэйсийг бий болгодог. 

Давуу тал: 

  • Google Calendar and Office 365 интеграци хийгдэх боломж
  • Шууд уулзалт товлох
  • Багийн уулзалт товлох боломжтой. 

BZP Digital & Inbound агентлаг маань 2015 онд анх HubSpot компанийн албан ёсны партнераар шалгарснаас хойш бид HubSpot CRM нэвтрүүлэх үйлчилгээгээ бид Монголынхоо хэдэн арван байгууллагад хүргээд байна.

Энэ хугацаанд бид Gold ангиллын партнер болон дэвшсэн ба амжилттай нэвтрүүлэхэд зайлшгүй шаардлагатай суурилуулалт, холболт интеграцчилал, автоматжуулалт, сургалт нэвтрүүлэлтийн туршлага, нөү-хау багтаа бий болгосон.

CRM нэвтрүүлэх үйлчилгээ

Сэдэв: CRM, Харилцааны маркетинг, HowTo

Цахим ном


chatbot ebook

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд