<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1692500730779864&amp;ev=PageView&amp;noscript=1">

Орчин үед вебсайтгүй байгууллага гэж бараг үгүй болсон. Хамгийн анх компани үүсгэн байгуулаад тамга тэмдэг, байгууллагын дансаа үүсгээд дараа нь шууд л бизнес и-мэйл хаяг аваад вебсайт хийлгэдэг заншилтай гэхэд хилсдэхгүй. Гэвч практик дээр ихэнх тохиолдолд вебсайтын гол зорилгыг бүрэн ойлгоогүйгээс болж, сайтаа ашиглахгүй байсаар үүнийг хоосон зардал болгон дуусгах нь элбэг байдаг. Яг одоо та вебсайтаа үр дүнтэй ашиглаж чадахгүй байгаа аль эсвэл вебсайтаа шинэчлэх эсвэл бүр шинээр хийлгэх гэж байгаа бол би та бүхэнд дараах нийтлэлийг уншаад үзээрэй. Веб сайтыг маркетингийн нэг арга хэрэгсэл болгохын тулд танай байгууллагын сайт дараах шаардлагуудыг хангаж байх ёстой. 

1. RESPONSIVE БУЮУ БҮХ ТӨРЛИЙН ТӨХӨӨРӨМЖ ДЭМЖДЭГ ВЕБСАЙТ

Танай байгууллагын талаар мэдээлэл дөнгөж авсан хэрэглэгч хамгийн түрүүнд Google-ээс энэ талаар дэлгэрүүлж хайдаг. Гэтэл 2015 оноос Google компани гар утас дэмждэггүй вебсайтыг хайлтын илэрцийн хамгийн арын хуудсанд байршуулдаг болсноо зарласан. Таны санааг амраах зүйл нь энэ зөвхөн гар утсан дээр тохиолдох асуудал. Харин орчин үед хэчнээн хэрэглэгч гар утсаараа интернетэд холбогдон мэдээлэл авч байгааг мэдэх нь таны санааг чилээх болно. 2017 оны байдлаар дэлхий даяар нийт 5 тэр бум гаруй хүмүүс гар утсыг хэрэглэж байна. Тиймээс таны вебсайт гар утас дэмждэг байснаар илүү олон хэрэглэгчдэд хүрч чадах нь ойлгомжтой. 

Вебсайтаа responsive ажиллаж буйг хэрхэн мэдэх вэ?

Вебсайтыг бүх төрлийн төхөөрөмж дээр асуудалгүй ажиллаж байгаа эсэхийг мэдэх тун амархан. Үүний тулд вебсайт руугаа ороод MOUSE 2-оо дараад inspect гэсэн сонголтыг сонгож, гарч ирсэн туслах цэсний зүүн дээд буланд байрлах хоёр жижиг дөрвөлжин дүрс буюу toggle device toolbar.png дээр дарахад болно. Ингэснээр веб хөтөчийн дээд талд төхөөрөмжүүд сонгох хэсэг гарч ирснийг харснаар та вебсайтаа бүх төрлийн төхөөрөмж дэмжиж байгаа эсэхийг мэдэж  болно. 

2. ВЕБСАЙТЫН БЛОГ БУЮУ ЗӨВЛӨГӨӨ ХЭСЭГ

Мэдээж вебсайт бол танай байгууллагын талаар мэдээллийг хэрэглэгчид дамжуулах чухал хэрэгсэл тэр ч утгаараа мэдээлэл нь цаг үргэлж шинэчлэгдэж байх ёстой. Гэхдээ цаг үргэлж мэдээлэл нь шинэчлэгдэж байдаг вебсайттай байгууллага хэр олон бэ? Ялангуяа хэрэглэгчид хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг вебсайтаараа дамжуулан цаг алдалгүй хүргэж байдаг нь хэр олон бол. Манай байгууллагаар вебсайтаа хийлгэж байгаа хүмүүсийн ихэнх нь зөвлөгөө, мэдээллээ Фэйсбүүк хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг гэж хариулдаг. Фэйсбүүк бол зөвхөн тухайн цаг үедээ хүмүүст хүрч олон хүнийг татаад мартагддаг. Харин вебсайтад тавигдсан сайн контент нь хайлтын систем дэх эрэмбийг нэмэгдүүлдэг тул үнэхээр сайн контент бичсэн бол шинэ хэрэглэгч түүнийг 10 жилийн дараа ч google-ээр хайгаад вебсайт руу тань хандаж уншиж чадна. 

3. ГАЗАРДАХ ХУУДАС БОЛОН ФОРМ

Танай вебсайт руу хэн орж юу үзсэнийг та бүрэн дүүрэн мэдэж байгаа юу? Вэбсайтад тань хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх татаж авах контент байгаа юу? энэ бүхэн нь таны газардах хуудас болон зөв газраа байршуулсан формтой салшгүй холбоотой. Хэрэв та газардах хуудас болон формны тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Газардах хуудсыг хэрхэн хэрэглэх вэ?,Газардах хуудсыг хэрхэн хийх вэ? хэсэг дээр дарна уу. Хамгийн гол нь та газардах хуудас болон формыг вебсайтдаа байрлуулснаар хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж түүнийгээ ашиглан вебсайтад хэн гэдэг хэрэглэгч ямар үйлдэл хийж байгааг мэдэж болно. Мөн тэрхүү мэдээлэл дээр үндэслэн фэйсбүүкд чиглүүлсэн сурталчилгааг хийх боломжтой болох юм. Ингэснээр богино хугацаанд зорилтот хэрэглэгчдэдээ хүрч, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой. 

4. ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР БАЙДАЛ

Эцэст нь яг одоо та вебсайтаа өөрийн хүссэнээр бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу? Харахад сайхан харагдаж байгаач та түүнд багахан өөрчлөлт хийхийг хүссэн ч түүнийгээ хийж чадаж байна уу?  2, 3 жилийн өмнө тухайн үеийнхээ шилдэг загвартай вебсайт байсан ч одоо нэг л хоцрогдоод засах гэхээр яаж засахаа мэдэхгүй асуудал тулгарчихаад веб хөгжүүлэгч хайгаад явж байна уу? Энэ бүхнийг хялбар болгох үүднээс бид вордпресс суурьтай вебсайтыг /БАЙГУУЛЛАГЫН ВЕБ САЙТАА WORDPRESS ДЭЭР ХИЙХ 7 ШАЛТГААН/ санал болгодог. Ингэснээр захиалагч дараа дараагийн удаад өөрсдөө вебсайтаа хүссэнээрээ хөгжүүлж болно. Тухайлбал, вебсайт тань хуучирч, шинэчлэх шаардлагатай мэт санагдаж байвал заавал веб хөгжүүлэгч хайлгүйгээр өөрсдөө хүссэнээрээ хөгжүүлээд явах бүрэн боломжтой болно. 

Энэ мэтчилэн та байгууллагын вебсайтад зайлшгүй байх ёстой зүйлсийг өөрийн вебсайтдаа байгаа эсэхийг шалгаад үзээрэй. Хэрэв байхгүй бол вебсайтдаа зарцуулсан зардлаа хөрөнгө оруулалт болгохын тулд эдгээр зүйлсийг заавал шингээж вебсайтаа бүрэн дүүрэн ашиглахыг танд зөвлөж байна. 

Дээрх нийтлэл нь веб хуудсаа маркетингийн хэрэгсэл болохын хувьд хэрхэн хөгжүүлэх ёстойг зөвлөсөн болно. Үүнээс гадна хурд, хамгаалалт гэх мэт технологийн талын зүйлүүдийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. 

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

Сэдвүүд: Design, Дижитал маркетинг, Вэб Дизайн, Маркетингийн автоматжуулалт

Dashnyam Jargalsaikhan

Нийтлэлч: Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь МУИС-ийн Бизнесийн Сургуулийг төгссөн. Тэрээр оюутан байхдаа залуу энтрепренерүүдэд зориулсан youngreader.mn сайтыг үүсгэн байгуулж амжилттай ажиллуулж байгаа. Mongol ID компанийн Бизнес хөгжил-Маркетингийн албанд ажиллаж байсан туршлагатай залуу энтрепренер, маркетер, нийтлэлч.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


30% хямдралтай бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах