fbpx
Skip links

Яагаад ManyChat дээр чатбот хийх хэрэгтэй вэ?

чатбот, manychat, мессенжер маркетинг

Хуваалцах

Фэйсбүүк мессенжерийн чатботын олон сайн програм бий. Монголд ManyChat, Chatfuel, chatbot.mn түгээмэл бол дэлхий даяар Flow XO, Botsify гэх мэт өөр өөрийн онцлогтой төрөл бүрийн шийдлүүдийг ашигладаг.

Энэхүү нийтлэлээр ManyChat ямар онцлог, давуу талуудтай, яагаад сонгох хэрэгтэй тухай мэдээллийг хүргэж байна.

ManyChat хамгийн өргөн хэрэглэдэг чатботын программ

Zapier компани 2019 онд хамгийн хурдтай өсөж буй програмуудыг танилцуулахад ManyChat өмнөх онтой харьцуулахад хэрэглэгчийн тоо нь 1,000 гаруй хувиар өссөн үзүүлэлтээр тэргүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй улсад сая гаруй бизнесүүд ашигладаг хамгийн түгээмэл чат маркетингийн платформ болсон.

ManyChat сурахад, удирдахад илүү хялбар

Chatfuel гэх мэт олон программ блок хооронд холбож угсардаг бол ManyChat харилцааны урсгалаар дүрсэлж хийж болдог нь илүү хялбар, ойлгомжтой харагддаг. Блокоор холбосон ботыг хийсэн хүнээс бусад хүмүүс засаж удирдахад хэцүү байдаг.

Харин ManyChat-ын Flow Builder аль товч, хариултыг сонгоход аль яриа руу шилжихийг загварчлах, засаж янзлахад илүү тодорхой, ойлгомжтой байдаг.

ManyChat flow builder жишээ

ManyChat үнэ боломжийн

ManyChat Pro сарын $15-оос эхэлдэг, Chatfuel-ээс бага зэрэг хямд. Ижил төрлийн бусад програмуудтай харьцуулахад аль аль нь хямдад тооцогдоно. Мессенжер Монгол хүмүүсийн идэвхтэй хэрэглээ аль хэдийн болчихсон тул хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байж чадна.

1,000 хүртэл контакт дээр үнэгүй хувилбар ашиглах боломжтой. Энн хувилбарт ахисан түвшний функцүүдийг хаасан байдаг. Үнэгүй хувилбар нь та эхлээд шууд зардал гаргалгүйгээр чатботоо хийж, туршиж үзэж боломжийг олгоно. Үнэтэй хувилбарт шилжих шийдвэр гаргах үед танай байгууллага өөртөө хэр тохиромжтой, үнэ цэнэтэй програм худалдаж авч буй талаар илүү ойлголттой болсон байна.

Хамгийн гол нь гаргаж буй зардлаас хэд дахин өндөр борлуулалт авчирдаг, хэрэглэгчээ сэтгэл ханамжтай байлгахад тусалж чаддаг суваг болгон хөгжүүлэхийг зориорой. Олигтой хэргийг нь гаргахгүй бол ямар ч гайхалтай програм худалдаж аваад үр дүнгүй. Практикаас харахад аливаа програмын амжилтгүй болох шалтгаан технологид бус хэрэглэж буй хүмүүс нь хэр эзэмшсэнд байх нь илүү түгээмэл байдаг.

ManyChat бусад програмтай холбогдох боломжтой

  • HubSpot CRM програмтай интеграц хийж болдог нь бид ManyChat-ыг сонгоход нөлөөлсөн. Chatfuel дээр бид JSON ашиглаж интеграц хийдэг нь арай олон шаттай ажиллагаа шаарддаг.
  • MailChimp, Google Sheets зэрэг програмуудаас ашигладаг бол шууд холбох боломжтой. ManyChat эдгээрээс гадна Make-тай шууд холболттой тул үүгээр дамжаад олон төрлийн програмуудтай холбочихдог.
  • JSON API модуль ашиглаад өөр мэдээллийн системүүдтэй интеграц хийж болно. Зээлийн үлдэгдэл шалгах, төлбөрөө шалгах гэх мэт.

ManyChat дотор Фэйсбүүк сурталчилгааг шууд хийж болдог

  • Send Message товч дараад мессенжерт шилжих сурталчилгааг ботынхоо харгалзах блок руу орохоор хийх нь чухал. Ads Manager дээр хийх үед ботынхоо тухайн блокын нэрийг Bot payload талбарт оруулах хэрэг гардаг. Энэ тохиргоог хийхэд үл ялиг төвөгтэй тул буруу хийх нь бий. Товч дарахад ботын үндсэн цэс рүү орж ирэх эсвэл анхнаасаа байсан англи текст гарах зэргээр хэрэглэгчийг будилуулдаг.
  • ManyChat дээр харин ботоо сурталчилгааныхаа данстай холбож дээр нь шууд сурталчилгаа үүсгэж болдог. Сурталчилгааны Send Message товчийг дарахад мессенжер дотор гарч ирэх цэсийг ботынхоо бусад хэсгийг хийж буй мэтээр хийчихнэ.
  • Paid messages сурталчилгааг хэрэглэгчдээ сегментчилэн хийх боломжтой. 

ManyChat хэрэглэгчээ өсгөх олон боломжийг олгодог

Пэйж дээр байрлах Send Message товчийг дарах нь танай мессенжерт хандах цорын ганц зам огт биш. ManyChat дээр хялбархан хийх боломжит аргуудаас дурдвал:

  • Дээр дурдсан Фэйсбүүк сурталчилгаа. JSON ашиглаад хийх ч боломжтой.
  • Вэб сайтаа чатботтой дээрээс унадаг, доод хажуугаар гарч ирдэг, нүүрэн дээр гарч ирдэг, товч, газардах хуудас, мессенжерээр шууд чатлах цонх гэх мэт олон янзаар холбож болно.
  • Пэйжид хийсэн пост дээр үнэ, мэдээлэл гэх мэт коммент бичихэд шууд хариулж болдог. Ялангуяа үнэ асууж буй хүмүүсийг мессенжерт оруулж ирэхэд тун тохиромжтой.
  • Линк, QR код үүсгэн хэвлэмэл материал, самбар зэрэгт оруулснаар аналог орчноос хандалт авч болно.

Байнгын өөрчлөлт, хөгжил

ManyChat компани Фэйсбүүктэй нягт харилцаатай ажилладаг тул тэнд бий болж буй шинэ боломжууд төдийгүй бодлогын өөрчлөлтүүдийг өөрийн шийдэлд цаг алдалгүй тусгаж байдаг. Жишээ нь 2020 онд Фэйсбүүк 24 цагаас өмнө идэвхтэй байсан хэрэглэгчдэд сурталчилгааны чанартай мессеж илгээхийг хорих үед олон пэйжүүд блок хийлгэж байсан бол ManyChat дээр ботууд уг хязгаарлалтыг программаараа зохицуулснаар эрсдэлийг багасгаж байсан.

Хамгийн гол нь ManyChat өөрийн хэрэглэгчдээ байнга хөгжүүлдэг. Тогтмол шинэ боломжуудыг нэмдэг нь бидэнд байнга хөгжих боломжийг олгоно. Жишээ нь анх мессенжерийн бот хийдэг байсан бол одоо Instagram, Telegram, Whatsapp дээр ботууд хийх боломжтой болсон.

Манай BZP агентлаг ManyChat компанийн Messenger Marketing Expert ангиллын партнер тул сургалт, арга зүй, бичиг баримт материалын зэрэг төрөл бүрийн дэмжлэг авч ажилладаг.

Хэрхэн чатботтой болох вэ?

Хэрэв танай байгууллага одоогоор чатботгүй эсвэл шинэчлэн сайжруулах шаардлагатай байгаа бол манай чатбот хийх үйлчилгээтэй танилцана уу.

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
Batzorig Begzsuren

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.