<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=131217977463866&amp;ev=PageView&amp;noscript=1">

ИНБАУНД ГЭЖ ЮУ ВЭ?

Инбаунд буюу татах маркетинг, борлуулалт нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээг таньж мэдээгүй байгаа зорилтот бүлгийн хэрэглэгчдийг ажил, амьдралд нь хэрэгтэй, үнэ цэнэтэй контентоор татах, сэжим болон хувирган бүртгэх, дараа дараагийн контентуудыг хүргэснээр худалдан авалт руу хөтлөх, үнэнч хэрэглэгч болгон хөгжүүлэх арга ухаан юм.
Инбаунд аргачлалыг HubSpot компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Брайн Халлиган анх томъёолжээ.
ИНБАУНД АРГАЧЛАЛ...

HUBSPOT КОМПАНИЙН ТУХАЙ

2006 онд Брайн Халлиган, Дармеш Шах нарын үүсгэн байгуулсан энэхүү өндөр технологийн компани нь эдүгээ

  • Бостон, Дублин, Берлин, Токио, Сидней, Сингапурт салбарууд,
  • 1,800 ажилтан,
  • 4.4 тэрбум ам. долларын үнэлгээ (2018-03-23),
  • 40 гаруй мянган бизнесийн хэрэглэгч,
  • 4 мянга шахам партнер агентлагуудтай

болон өргөжжээ.

G2Crowd, SoftwareAdvice, PCMag зэрэг сайтууд маркетинг, борлуулалтын програм хангамжийн шилдэг шийдлээр тогтмол шалгаруулдаг.

HubSpot компанийн түүхтэй энд дарж танилцана уу.

 
 
 
Video Thumbnail
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Вэб сайт, хайлтын системийн оновчлол, сошиал медиа, блог, онлайн зар сурталчилгаа, и-мэйл, үйлдэлд дуудах баннер/товч (Call-to-Action), газардах хуудас (Landing Page), баярлалаа хуудас (Thank You Page), форм, персона, сегментчилэл, сэжмийн үнэлгээ, аналитик, автоматжуулалт зэрэг дижитал маркетингийн бүхий л үйл ажиллагааг нэг дороос цогцоор хийх боломжийг HubSpot Marketing Hub олгодог.
HubSpot маркетингийн Free, Starter, Basic, Professional, Enterprise гэсэн 5 хувилбартай. Эдгээр шийдлүүд дээр суурилсан инбаунд маркетингийн үйлчилгээтэй дараах холбоосоор зочлон танилцана уу.
ИНБАУНД МАРКЕТИНГ
Маркетингийн цогц шийдэл
HubSpot CRM Free нь үүлэн тооцоололд суурилсан үнэгүй шийдэл тул техник болон програм хангамжийн өндөр хөрөнгө оруулалт, зардалгүйгээр хэрэглэгчтэй харилцах менежментийн системтэй болох боломжийг олгодог. Хэрэглэгчийн мэдээлэл сан үүсгэн удирдах, и-мэйл, уулзалт, утсаар ярьсан тэмдэглэл, хийх ажлууд, борлуулалтын хэлцлүүд, хяналтын самбар зэргээ онлайнаар багаар удирдан ажиллах боломжтой.  
HubSpot Sales Hub нь борлуулалтын Free, Starter, Professional гэсэн 3 хувилбартай. Эдгээр шийдлүүд дээр суурилсан CRM, борлуулалтын автоматжуулалтын үйлчилгээтэй дараах холбоосоор зочлон танилцана уу.
CRM НЭВТРҮҮЛЭХ

SERVICE HUB

Үйлчилгээний програм хангамж нь дараах үндсэн модулиудтай:

  • Conversations. Хэрэглэгчтэй үүсэх и-мэйл, фэйсбүүк мессенжер, вэб чат гэх мэт бүхий л төрлийн харилцааг CRM системд суурилан хийх модуль. Хиймэл оюунд суурилсан мессенжер ботын шийдэлтэй.
  • Tickets. Хэрэглэгчийн санал, гомдол, хүсэлтийн менежментийн модуль.
  • Feedback. Хэрэглэгчийн судалгааны модуль.
  • Knowledge Base. Хэрэглэгчийн боловсрол, гарын авлагын модуль.

Service Hub шийдлийн тухай шинэ мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь авах хүсэлтэй бол дараах холбоосоор зочлоно уу.

CUSTOMER SERVICE HUB...

HubSpot маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээний цогц шийдэл

HUBSPOT ПРОГРАМЫН ТАНИЛЦУУЛГЫН УУЛЗАЛТ ТОВЛОХ

BZP Digital&Inbound нь Монгол улс дах HubSpot компанийн Gold Partner маркетингийн агентлаг болно. Та HubSpot програм хангамжийн шийдлийн талаар танилцуулга авах хүсэлтэй бол холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Бид ажлын 1 хоногт багтан холбоо барьж уулзалт товлоё. Баярлалаа. 

[fa icon="home"] ХАЯГ: Тайм Скүэр хотхон, 509-р байр. Улаанбаатар, Монгол улс

[fa icon="phone"] УТАС: 99091623

[fa icon="envelope"] И-МЭЙЛ: info@bzp.mn

ZP Digital&Inbound нь Монгол улс дах HubSpot компанийн Gold Partner  маркетингийн агентлаг